АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ

АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ

АН-ын даргын сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох нь гэдгийг нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс харж болно. Гэхдээ энэ сонгуулийг будлиантуулж, АН сэхэхгүй болтол сөхрүүлэхийг хүсэгчид ч байгаа бололтой. Товчхондоо АН даргаа дүрмийн бусаар сонговол Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй.

Уг нь энэ сарын 5-ны 20:00 цагт нэр дэвшигчдийн бүртгэл дуусгавар болж, Дотоод сонгуулийн хороонд 18 хүн бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн. Намын Дотоод сонгуулийн хороо тухайн үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэхээс татгалзсан. Тэдний хувьд АН-аас аль хэдийн татгалзаж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж явсан хүмүүс.Тэгвэл өнөөдөр тус Дотоод сонгуулийн хороо 13:00 цагт хуралдаж, дээрх хүмүүсийг бүртгэж авах асуудлаар хуралдахаар болсон тухай эх сурвалжууд хэлж байна.

Хэрвээ Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг АН-ын даргын сунгаанд бүртгэвэл энэ нь эргээд намынхаа Үндсэн дүрмийг зөрчсөн явдал болох юм. Тодруулбал, АН-ын үндсэн дүрэмд “...Өөрийн хүсэлтээр намын гишүүнээс татгалзсан болон хасагдсан иргэн намд дахин элсэж болно. Дахин элсэхээр бол ҮДХ-ны дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ...” гэж заасан.

Мөн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүнээр 8-аас дээш жил бүртгэлтэй байх ёстой гэсэн заалт ч бий.Тэгэхээр хэрвээ АН-ын Дотоод сонгуулийн хороо Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэвэл намын Үндсэн дүрмээ зөрчсөн явдал болно.Мэдээж асуудлыг гэрлийн хурдаар шийдвэрлэж, бүртгэлийг хийлээ гэхэд дараагийн удаа АН-ын Их хурлаар бүх гишүүд нь баталгаажуулах эсэх нь асуудал дагуулна.

Түүгээр ч зогсохгүй дээрх нөхдийг НАМЫН ГИШҮҮДИЙН ХҮСЭЛТЭЭР гэдэг үгээр гоёж ялалтын туг атгуулж, намын тамгаа өгөх юм бол дахиад ч Ерөнхийлөгчийн сонгуулиар ч АН даргагүй хэвээр байх магадлалыг дагуулна.Учир нь Монгол Улсын Дээд шүүх намын Үндсэн дүрмээ ЗӨРЧСӨН гэх заалтаар АН-ыг даргагүй хэвээр нь үлдээх нь гарцаагүй.Тиймдээ ч АН-ын Дотоод сонгуулийн хороо улстөрийн томоохон хүчний бодлогыг тодорхойлох эрх мэдлийг атгаж байгаагийн хувьд намынхаа Үндсэн дүрмийг баримтлахаас аргагүй юм.

“MCS”, “Керри” нарт Монголыг бэлэглэчихээд баян, тайван амьдрах уу
“MCS”, “Керри” нарт Монголыг бэлэглэчихээд баян, тайван амьдрах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.