Багш, эмч нар Б.Жавхлан сайдын мэдээллийг үгүйсгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
Багш, эмч нар Б.Жавхлан сайдын мэдээллийг үгүйсгэв

Багш, эмч нар Б.Жавхлан сайдын мэдээллийг үгүйсгэв

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2023.04.12/ төсөвт тодотгол хийх эсэх асуудлаар хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө өнгөрсөн хугацаанд багш, эмч нарын цалин их нэмэгдсэн, зарим нь өмнө нь авч үзээгүй өндөр цалингаа авч байгаа гэсэн юм. Энэ нь олон иргэдийг бухимдуулж, эмч, багш нар сайдын өгч байгаа мэдээллийг үгүйсгэлээ.

Сангийн сайдын өгсөн мэдээллээр "Төсвийн тухай хуулиар тухайн жилийн орлого тасарч, төр төсөвлөсөн санхүүжилтээ гаргаж чадахгүй тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Энэ улирлын тухайд орлого бүрдүүлэлт хуваарийн дагуу явж байгаа. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд тодорхой төлөвлөлтөөс орлого давж биелсэн. Энэ хэмжээгээр өнгөрсөн оны төсвийн алдагдал буурсан. Төсвийн тухай хуулиар 2,4 их наядын алдагдалтай, гүйцэтгэл 900 сая төгрөгийн алдагдалтай байж болохоор байсан. Өөрөөр хэлбэл 1,5 их наядын алдагдлаа бид бууруулж чадсан. Гэхдээ бид тайвширч болохгүй. Түүхий эд, гол экспортын үнэ ямар байхыг урьдчилж мэдэх боломжгүй. Өрсөлдөгчид их байгаа. Ялангуяа нүүрс дээр. Тиймээс бүтэн жилийн орлогыг урьдчилж тооцоолох боломжгүй. Ямар ч байсан эхний хагас жилийн төлөвлөгөөг харж байгаа төсөвт тодотгол хийх хэрэгтэй эсэхийг шийднэ. Цалин хөлсний тухайд салбаруудад анхаарч байгаа. Багш, эмч нарын цалин бусад салбарынхтай харьцуулахад их нэмэгдсэн. Өнгөрсөн 2021, 2022 онд төсвийн шинэчлэлтийг тус хоёр салбар дээр хэрэгжүүлсэн. Хэн илүү гүйцэтгэл өндөр боловсрол олгож, эрүүл мэндийн сайн үйлчилгээ үзүүлж чадаж байна тэр хэмжээгээр санхүүжилт авна.

Covid-19-ийн үед зарим эмнэлгүүдийн эмч нар өмнө нь гар дээрээ авч үзээгүй цалингаа авсан. Эмнэлгийн байгууллагууд өмнө нь байгаагүй хуримтлалтай болж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон.

Тиймээс цалингийн асуудал энэ хоёр салбарт тулгамдаагүй гэж харж байна. Харин бусад салбарын тухайд цалин хөлсний асуудлыг шийдвэрлээд явна" гэсэн юм.

Харин тус мэдээллийг багш, эмч нар цахим хуудастаа үгүйсгэжээ. Тодруулбал, гүйцэтгэлийн санхүүжилт гэж тусгасан хэрнээ хугацааны хувьд зөрүүтэй олгодог, өмнө нь байсан тогтолцооноос өөр зохицуулалт хийсэн нь тохиромжгүй. Мөн гүйцэтгэлийн санхүүжилттэй болгосон ч цалин нь нэмэгдээгүй зэрэг сэтгэгдлүүдийг бичжээ. Харин Сангийн сайдын хэлснээр багш, эмч нарын цалинг ойрын хугацаанд нэмэх талаар огт ярихгүй болохоо мэдэгдээд буй юм.

Архины хэрэглээнд  хандах хандлагыг өөрчилнө
Архины хэрэглээнд хандах хандлагыг өөрчилнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.