Архины хэрэглээнд хандах хандлагыг өөрчилнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Архины хэрэглээнд  хандах хандлагыг өөрчилнө

Архины хэрэглээнд хандах хандлагыг өөрчилнө

“Согтуу Монгол” хэмээн дэлхийд адлагдах хэмжээнд  хүрсэн атлаа согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг дэмждэггүй  улс төрч цөөнгүй. Энэхүү  төслийг санаачлаад  элдэв  эсэргүүцэлтэй тулгарсан  Л.Эрдэнэчимэг гишүүн нэлээд  буримдалтай байна.  Тэрбээр хуулийн төслөө татаж аваад байгаа бөгөөд удахгүй дахиж УИХ-д өргөн барина гэсэн юм. Түүний хувьд архи үйлдвэрлэлт  болоод архидан  согтуурахын эсрэг урьдынхаас арай өөр аргаар тэмцэх аж. Юуны өмнө хүмүүсийн сэтгэлгээ, архины хэрэглээнд хандах хандлагыг өөрчлөхөд  анхаарч, хуулийн төсөлд энэ чиглэлээр нэлээд зүйл тусгасан гэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй нэг чиглэл нь архины дэлгүүрүүд  тухайн улсынхаа монополь өмчлөлд байх явдал ажээ.  Гэтэл манай улс төрчид  найман нэрийн барааны дэлгүүрт архийг чөлөөтэй зардаг хэвээрээ байхыг хүсээд байгаа юм байна. Тэдгээр улс төрчид ийм дэлгүүр ажиллуулдаг хүмүүст л сайхан харагдахыг хүсч буй бололтой.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Н.Алтанхуягаас айсандаа садангуудаас нь баривчилж эхэллээ
Н.Алтанхуягаас айсандаа садангуудаас нь баривчилж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.