Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 123 дугаар зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ахмад багш, профессор Р.Самъяа, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахмад багш, профессор С.Лодойсамба нар шагнуулав.
Алтан гадас одонгоор МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Солонго, Булган аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Алтанцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Ц.Батчулуун, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Ц.Дэлгэрэхцэцэг, МУИС-ийн Номын сангийн номын санч Б.Эрдэнэбаяр нарыг шагналаа.
Шагнал хүртсэн хүмүүст Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн баяр хүргэж, амжилт хүссэн юм.