Б.Бадраа: Өмнөговь аймгийн орлогын төсөв 12 сая төгрөгтэй байж үзлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 0 секунд
Б.Бадраа: Өмнөговь аймгийн орлогын төсөв 12 сая төгрөгтэй байж үзлээ

Б.Бадраа: Өмнөговь аймгийн орлогын төсөв 12 сая төгрөгтэй байж үзлээ

“Бид Монголдоо хайртай 2015 түншлэл” төслийн багийнхан өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Төслийн багийнхан тус аймагт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт болон эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, түүхийн дурсгалт бүтээлийн үзмэр музейг үзэж танилцахаас гадна аймгийн Засаг дарга Б.Бадраатай цаг үеийн асуудлаар ярилцав.

Сүүлийн үед Б.Бадраа даргыг гэр бүлийнхэнтэйгээ нийлж, албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглан орон нутгийн төсвөөр тансаглаж байна. Түүнээс гадна 2012 онд дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж  АТГ-т  шалгаж байсан гэх мэдээлэл ч байгаа юм.


-Сүүлийн үед таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болов. Үүнд тайлбар хийгээч?

-Сонгууль ойртоод ирэхээр л хүнийг гүтгэх юм. Би гурван жилийн өмнө Дулааны цахилгаан станц барьж мөнгө шамшигдуулсан мэдээллийн дагуу хуулийн байгууллагад очиж шалгуулсан, тайлбар ч өгсөн. Тэрнээс өөрөөр АТГ-т шалгуулаад байгаа зүйл байхгүй.

2008 онд аймгийн Засаг даргаар сонгогдоод 8 жилийн нүүр үзэж байна. Хүнийг гүтгэж доромжилдог асуудал нь зохион байгуулалттай юм. 2009 онд би цөсний хагалгаанд орох гээд Гашуунсухайт хилийн боомтоор гарсан юм. Бээжинд цөсний хагалгаанд орохоор машинаар явахдаа би өвчтэй хүн аажуухан тааваараа явсан юм л даа. Оройны 18:20 цагийн үед хилээр нэвтрүүлсэн. Гэтэл 2009 оны юмыг ярьж байж “Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа Ганц худагт хоригдлоо” гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Хүнийг өвчтэй зовлонтой явж байхад ингэж гүтгэнэ гэдэг их муухай. Тэгээд дараа нь үнэн зөвийг нь олчихоод хэнэг ч үгүй “Өө уучлаарай сумын Засаг даргатай андуурсан байна” гэж хэлж байгаа юм даа.

Ер нь 2008 оны сонгуульд ороход би муу хэлэгдээгүй. Ямар ч асуудал “но” илрээгүй юм чинь. Гэтэл хоёр жил чимээгүй байж байгаад одоо хэн нэгний захиалгаар гүтгэж эхэллээ. Сая нэг миний малгайтай зургийг тавиад “Өмнөговийн цалингаараа сайхан амьдарч байгаа” гэсэн мэдээлэл тавьсан байна лээ.

-Хоёр хүүтэй чинь хүртэл холбоод бичсэн харагдсан?

-Миний хоёр хүү холбогдох байгууллагад шалгуулаад тайлбар өгсөн. Ямар ч холбоогүй гэдгийг нь нотлоод өгсөн шүү дээ. Элдвээр хэлүүлж бичүүлж чичлүүлэхээр ар гэрт хэцүү хүнд байдагт би эмзэглэдэг юм шүү. Гэмгүй хүнийг гэмтэн хүн шиг гүтгэчихээд “Уучлаарай” л гэж хэлдэг. Уг нь үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах ёстой баймаар даа. Одоогийн байдлаар надад ямар ч шалгуулсан эрүүгийн хэрэг байхгүй ээ.

-Та энэ сонгуульд нэр дэвших үү?

-Би хэзээ ч улстөрд нэр дэвшихгүй. Тэртээ тэргүй манай аймгаас УИХ-д хоёр сайн хүн сууж байхад хажуугаар нь би орох нь дэмий биз дээ. Гэтэл манай аймгаас гаралтай гэсэн нэг нөхөр Улаанбаатарт очоод суучихсан сонгуулийн шоугаа эхлүүлсэн байна гэсэн шүү. Би говьд олон жил амьдарсан хүн гээд л өөрийгээ рекламдаж нэр дэвших сурагтай яваа гэсэн шүү. Ер нь улстөр хийхдээ хийж бүтээж байгаа хүнийг унагахын тулд элдэв муухай улайрсан улстөр байх юм аа. Үнэн мөнийг нь хуулийн байгууллага тогтоочихдог юм ш дээ.

-Танай аймагт эдийн засгийн хямрал хэр мэдрэгдэж байна вэ?

-Мэдрэгдэж байна шүү. Орлого хоёр жилийн өмнө манай орон нутгийн төсвийн орлого хамаагүй их мөнгөтэй байсан бол гурван жилийн дотор гэхэд огцом буурсан үзүүлэлтэй байна. Бүр нэг тодорхой баримт хэлэхэд  өнгөрсөн зургадугаар сард манай орон нутгийн орлогын төсөв 12 сая төгрөгийн төсөвтэй байж үзлээ. Уг нь хамгийн баян, орлого арвинтай аймаг гэж яриад л байдаг. Үнэндээ ийм байдалд хүрч байна. Гэхдээ цаг сайхан болж хямралаас гарна гэдэгт итгэдэг юм шүү.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Нийслэлийн хэмжээнд сурагчдад шүдний үзлэг хийх төслийг дэмжлээ
Нийслэлийн хэмжээнд сурагчдад шүдний үзлэг хийх төслийг дэмжлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.