Нийслэлийн хэмжээнд сурагчдад шүдний үзлэг хийх төслийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 50 секунд
Нийслэлийн хэмжээнд сурагчдад шүдний үзлэг хийх төслийг дэмжлээ

Нийслэлийн хэмжээнд сурагчдад шүдний үзлэг хийх төслийг дэмжлээ

Япон Улсын “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын төслийн багийнхан Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 37 болон 50 дугаар сургуульд “Загвар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл”-ийг 2022-2025 онд хэрэгжүүлж, төслийн хүрээнд загвар сургуулиудад шүдний үзлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, шүд угаах зориулалтын өрөөг тохижуулаад буй. Түүнчлэн сурагчдад жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа юм.

Төслийн зүгээс 2022 онд хоёр сургуулийн нийт 2406 сурагчид шүдний үзлэг хийхэд өвчлөл 90.8 хувьтай байжээ. Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 11-15-нд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хоёр сургуулийн 1-12 дугаар ангийн 2141 сурагчид үзлэг хийхэд шүдний цооролтын тархац 95 хувьтай байсан аж. Иймд “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки уг төслийн хүрээг тэлж, нийслэлийн хэмжээнд өргөжүүлэх, илүү олон сургуульд хэрэгжүүлэх хүсэлтээ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд илэрхийллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө төслийн хамт олонд талархал илэрхийлж, “Төслийн баг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран цаашид ямар хэлбэр, зарчмаар ажиллах саналаа нэгтгэж, төлөвлөгөөгөө гарган өгвөл нийслэлийн зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн” хэмээв.

Хэлсэн үгэндээ эзэн болохыг уриалсан мюзикл тоглоно
Хэлсэн үгэндээ эзэн болохыг уриалсан мюзикл тоглоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.