Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна



2015 оны 04 дүгээр сарын 07-ны 21 цагаас 04 дүгээр сарын 08-ны 21 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд6-11 метр. Хөвгөлийн хойд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Увсын шуурга хуурайшлынх уу, эсвэл ...
Увсын шуурга хуурайшлынх уу, эсвэл ...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.