Увсын шуурга хуурайшлынх уу, эсвэл ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Увсын шуурга хуурайшлынх уу, эсвэл ...

Увсын шуурга хуурайшлынх уу, эсвэл ...

Увс аймагт жил гаруйн өмнө Архангайд гарсан шиг байгалийн аюулт үзэгдэл болжээ. Өнгөрсөн оны долдугаар сард Архангайн Хашаатад хуй салхи босч 200 гаруй бог мал хорогдож, олон айл орох оронгүй болсон билээ. Тэгвэл уржигдар Увс аймгийн Зүүнговь, Малчин сумын нутагт хүчтэй шороон шуурга босчээ. Зүүнговь сумын төвийг дайрч, 40 гаруй метрийн өндөртэй хүчтэй шороон шуурга босч иргэдийг сандаргажээ. Энэ талаар сумын Засаг дарга Д.Нэргүйгээс тодруулсан юм.

-Танайд байгалийн аюулт үзэгдэл болсон гэж дууллаа. Юу болсон юм бэ?

-Өчигдөр /уржигдар/ 17:00 цагийн үед шороон шуурга боссон. Манайх энэ жил гандуу байгаагаас сул шороо их болж шо­роон шуурга босох болсон.

-Шуурганы улмаас ямар нэгэн хохирол учирсан уу?

-Үгүй гэв.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар нефтийн хайгуул хийхээр ир­сэн хүнд даацын авто­машинууд хөрс эвдсэнээс байгалийн аюулт үзэгдэл гарч байна гэв.

Б.Зориг

Эх сурвалж: 
Т.МӨНХСАЙХАН: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
Т.МӨНХСАЙХАН: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.