ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд зөрчлөө арилгах сануулга өгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд зөрчлөө арилгах сануулга өгөв

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд зөрчлөө арилгах сануулга өгөв

АТГ-ынхан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг  албан байгууллагууд дээр очиж шалгаж, танилцаж байна. Саяхан тус  газрын ажилтнууд  ХӨСҮТ-д очжээ.  Улаан бурхан, сүрьеэ, ДОХ, бэлгийн замын халдварт өвчний гаралт буурахгүй байгаа нь энэ төвийн эмч, ажилтнуудын ажлыг нэлээд хүндрүүлэх болжээ. Гэхдээ аль ч үед  авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх нь төрийн өмчит  эмнэлэгийн байгууллагын ажилтнуудын нэг гол үүрэг юм. Харамсалтай нь энд бага гэлтгүй  зөрчил байсаар байгаа ажээ. Тус төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө хэд хэдэн удаагийн үйлдлээр 5 сая 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал, нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн мөнгө олгосон байв. Түүнчлэн Сүрьеэгийн килиникийн засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” компанитай шууд гэрээ байгуулан хийлгэжээ. Иймд АТГ-аас Д.Нямхүүгийн энэ мэт зөрчлийг дахин давтуулахыг байхыг анхааруулж, Эрүүл мэнд, спортын яаманд албан бичиг илгээсэн байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Хулгай хийж байсан Монгол залуу, эхнэр, хүүхдээ орхин зугтжээ
Хулгай хийж байсан Монгол залуу, эхнэр, хүүхдээ орхин зугтжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.