Хулгай хийж байсан Монгол залуу, эхнэр, хүүхдээ орхин зугтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд
Хулгай хийж байсан Монгол залуу, эхнэр, хүүхдээ орхин зугтжээ

Хулгай хийж байсан Монгол залуу, эхнэр, хүүхдээ орхин зугтжээ


Солонгос улсын Кангнам дүүрэг дэх худалдааны гудамжинд байх хувцасны дэлгүүрүүдээс хулгай хийж байсан Монгол улсын иргэн, 40-өөд насны гэр бүлийн эхнэр, нөхөр 2-ыг газар дээр нь илрүүлсэн хэрэг өнгөрсөн 15-ны өдөр гарсан тухай, өнөөдөр тус улсын Кангнам дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ.

Эдгээр 2 Монгол иргэн нь бага насны хүүхдээ , хүүхдийн тэргэн дээр суулган брэнд хувцасны дэлгүүрүүдээр хэсэхдээ худалдагч нарын сиймхийг ашиглан хүүхдийн тэргэн доор урьдчилан бэлтгэсэн цүнхэндээ эмэгтэй цамц, пиджак, цүнх зэрэг үнэтэй эд зүйлсийг хулгайлан хийж гардаг байсан ажээ. Тэд хулгайлсан бараагаа хийх цүнхнийхээ дотор талыг тугалган гадартай аяны дэвсгэрээр битүү бүрж урьдчилан бэлтгэсэн байсан бөгөөд ийм материал доторх дохиололтой барааг , дохиоллын систем мэдэрч дугардаггүй байдлыг ашиглан хүүхдээ дагуулан хулгай хийж явдаг байсан нь илэрчээ.

Гэр бүлийн эхнэр, нөхөр 2 хэдхэн хоногийн өмнө мөн ийм байдлаар хулгай хийж байсан нь хэргийг шалгах явцад илэрсэн бөгөөд тэднийг үйлдэл дээр нь баривчлах үед нөхөр нь хэргийн газар эхнэр, хүүхэд 2-оо орхин зугатааж одоог хүртэл олдоогүй байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан хулгай хийсэн Монгол залууг эрэн сурвалжилж, саатууулах ажлыг Солонгос улсад ажиллаж, амьдардаг Монгол иргэдийн дунд эрчимтэй хийж байгаа юм байна.

 

Б.Анир

Эх сурвалж: Zaluu.com

НХҮГ-ын дарга Д.Баярсайхан нарыг яагаад баривчлав
НХҮГ-ын дарга Д.Баярсайхан нарыг яагаад баривчлав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.