НХҮГ-ын дарга Д.Баярсайхан нарыг яагаад баривчлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
НХҮГ-ын дарга Д.Баярсайхан нарыг яагаад баривчлав

НХҮГ-ын дарга Д.Баярсайхан нарыг яагаад баривчлав

Дүүргийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар  Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханыг цагдаагийнхан баривчилж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад долоо хонож байгаа ажээ. Түүнийг яг ямар үндэслэлээр  баривчилсан талаарх мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхнаас тодруулах гэсэн боловч  тоймтой зүйл хэлэх хүн олдсонгүй.  Хэргийг шалгаж буй тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн нь ч одоогоор энэ тухай амаа хамхиж байна.  Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээллээр Д.Баярсайхан нь  доод албан тушаалтнуудтайгаа хуйвалдан  ахмад  настны нийгмийн  халамжийн  үйлчилгээний сангийн мөнгөнөөс их хэмжээгээр завшсан байж болзошгүй ажээ.  Түүнтэй хамт мөн Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нь сэжигтнээр татагдаад байгаа. Энэ хоёр хоёулаа Архангайнх. Д.Баярсайхан нь 1996-2000 онд АН-ынхан засаг барьж байх үед аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байжээ.

Б.Отгонбаяр

Tumen.mn

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.