Нэрт жүжигчин Жэки Чаныг мансууруулах бодистой тэмцэх тусгай элчээр томилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Нэрт жүжигчин Жэки Чаныг мансууруулах бодистой тэмцэх тусгай элчээр томилжээ

Нэрт жүжигчин Жэки Чаныг мансууруулах бодистой тэмцэх тусгай элчээр томилжээ

 

Холливудын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан өнгөрсөн намар мансууруулах бодисны хэрэгт холбогдож хагас жил хорих ял сонсож, 2,000 юаниар торгуулсан юм. Жейси Чан өнгөрсөн 2 дугаар сард суллагдсан даруйдаа хэвлэлийн хурал хийж дахин мансууруулах бодистой холбогдохгүй гэдгээ амлаж байсан билээ.

Тэгвэл жүжигчин, дуучин Жейси Чаны эцэг алдарт жүжигчин Жэки Чаныг Сингапурын мансууруулах бодистой тэмцэх тусгай элчээр өргөмжилсөн байна. Мөн Сингапурчууд мансууруулах бодисны эсрэг гар утасны шинэ эпликейшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Сингапурын эрх баригчид Жэки Чаныг залуу үеийнхэнд зөв үлгэр дууриал үзүүлж чадна гэдэгт итгэж байна. Жэки Чан ёслолын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ "Зөвхөн Жэки миний бие ч биш бүгдээрээ хамт үүнийг хийцгээе.

Би бол супер эр аль эсвэл бурхан биш шүү дээ. Бүгдээрээ мансууруулах бодис хэрэглэхээ больцгооё, хэвлэл мэдээлэл, засгийн газар, эцэг эхчүүд, сургуулийн ажилтнууд бүгд үүнд нэгдэх ёстой" гэжээ.

О.Мөнхдлуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
АН-ынхан хоёр талд нэр дэвшүүлж байгаа нь үймээн самуун дэгдээх зорилготой юу?
АН-ынхан хоёр талд нэр дэвшүүлж байгаа нь үймээн самуун дэгдээх зорилготой юу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.