АН-ынхан хоёр талд нэр дэвшүүлж байгаа нь үймээн самуун дэгдээх зорилготой юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
АН-ынхан хоёр талд нэр дэвшүүлж байгаа нь үймээн самуун дэгдээх зорилготой юу?

АН-ынхан хоёр талд нэр дэвшүүлж байгаа нь үймээн самуун дэгдээх зорилготой юу?

Ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд улстөрийн намууд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ маргааш орой гэхэд СЕХ-нд бүртгүүлэх учиртай. УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН, МАХН-ууд нэр дэвшүүлэх эрхтэй байсан боловч МАХН, МАН-д нэгдсэн тул үлдсэн гурав нь нэр дэвшүүлэх эрхтэй юм. Эрх баригч МАН-ынхан маргааш буюу 5 дугаар сарын 2-нд цахим хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулж бүртгүүлнэ. ХҮН ч олон хүний дундаас маргааш сонголтоо хийх гэж байна. Тэгвэл аль өнгөрсөн оны сүүлчээс С.Эрдэнийн болон Ц.Тувааны хэмээн хуваагдсан АН хоёр талд хуваагдсан хэвээр хоёр талд нэр дэвшүүлэх ажиллагааг зарлан явуулж байна. Улсын Дээд шүүхээс С.Эрдэнийг АН-ын дарга хэвээрээ гэж шийдсэн гэж буй.
Тэгвэл С.Эрдэнийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаандаа С.Эрдэнэ өөрөө мөн Р.Амаржаргал, Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл нар өрсөлдөж байгаа бол Ц.Тувааны буюу О.Цогтгэрэлийн АН-аас МАХН-аас гармагцаа АН-д элссэн хэмээх С.Ганбаатар, УИХ дахь бие даагч Н.Алтанхуяг нарыг Д.Ганбат, Х.Тэмүжин нартай өрсөлдүүлж байгаа гэх.
 
"Нэгдүгээр хүн" ийнхүү Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг нэр дэвшүүлэхээр шахалт үзүүлж буйн цаана нэлээд томоохон будлиан нуугдаж байгаа тухай яригдаж байна.
 
Сонгуулийн Ерөнхий Хороо С.Эрдэнийн намын нэр дэвшигчийг бүртгэхээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар гудамжинд гарч үймээн, самуун дэгдээх зорилготой байж магадгүй гэх хүн олон байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн үймээн самуун болгох гэсэн "1-р хүн" тэргүүтний дэглэсэн жүжиг энэ удаа газар авах эсэхийг цаг хугацаа тун удахгүй бидэнд харуулна. 
 
С.Сарнай
Sonin.mn
Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.