ҮХААЯ-ыг тендерийн асуудлаар шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
ҮХААЯ-ыг тендерийн асуудлаар шалгаж эхэлжээ

ҮХААЯ-ыг тендерийн асуудлаар шалгаж эхэлжээ

 

Уг нь энэ яаманд Монгол Улсын хүнд, хөнгөн, хүнсний гээд бүхий л үйлдвэрлэлийн салбарыг хариуцдагийн хувьд асар их үүрэг хариуцлага ногддог. Гэвч яамны салбар хариуцсан эрх мэдэл бүхий албан тушаалтнууд нь энэхүү үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг болов уу гэх эргэлзээ сүүлийн үед төрөх боллоо. Учир нь уг яамнаас зарлаж шалгаруулдаг тендертэй холбоотой будлиан, булхай луйвраас үүдэлтэй гомдол маргаан тасрахаа байж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд улсын хэмжээний үйлдвэрлэлийн чиглэлийн, асар их хэмжээний мөнгөөр тоологдох тендер байнга шахуу зарлагддагтай энэ нь холбоотой биз. Гэхдээ бүх тендер ямар нэг байдлаар гомдол дагуулах болсон нь харамсалтай. Хамгийн сүүлд гэхэд л нөөцийн мах бэлтгэх тендер будлиантай, шударга бус болсон гэх гомдол өдгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Сангийн яаманд ирж, ҮХААЯ-ыг шалгаж эхэлсэн байна. Хүнсний үйлдвэрлэл хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой, улс орны аюулгүй байдлын асуудал тул ядаж л эл салбарын тендер нь ямар нэг будлиангүй, шударга болох ёстой. Тийм ч учраас хүнсний салбарт тендер ямар нэг байдлаар булхайтай болсон гэх гомдол дагуулах учиргүй. Магадгүй энэ салбарт тендерээр “мэргэшсэн”, дунд нь ашиг хонжоо хайсан эрх мэдэл бүхий хүмүүсийн урт гар шургалсан бол энэхүү үйлдлийг яаралтай таслан зогсоох ёстой. Юутай ч нөөцийн махны тендер шударга бус болсон гэх гомдол дагуулж хуулийн байгууллагад шалгагдаж эхэллээ. Шалгалтын дүн, дараагийн алхам ямар байхыг харах л үлдлээ.

 

 

 

Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй, мод үржүүлгийн ААН-үүдийг урамшуулж ажиллана
Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй, мод үржүүлгийн ААН-үүдийг урамшуулж ажиллана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.