Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй, мод үржүүлгийн ААН-үүдийг урамшуулж ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй, мод үржүүлгийн ААН-үүдийг урамшуулж ажиллана

Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй, мод үржүүлгийн ААН-үүдийг урамшуулж ажиллана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан билээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэрбум мод тарих санаачилгын хүрээнд Үндэсний хороо байгуулжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Энэ хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, БОАЖ-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарын хоёр дэд даргатай. Бусад салбар дундын уялдаа холбоог зохицуулах үүрэг бүхий сайд нар, байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа зөвлөхүүд оролцсон хороог байгууллаа.

Үндэсний хороог байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Монгол Улс нийтдээ таван удаа цөлжилтийн үнэлгээг хийсэн. Хамгийн сүүлд 2020 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим сая га талбай нэн хүчтэй буюу хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд Үндэсний хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.

Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.

Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина" гэв.

Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцаллаа
Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцаллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.