Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн

Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хийсэн ажлын тайлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "E-Mongolia төсөл 2021 оныг 600 үйлчилгээтэйгээр үдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн хурлаар 574 байсан бол өнөөдөр 600 үйлчилгээ болжээ. Хамгийн их авсан үйлчилгээ нь жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээ 94 мянга гаруй, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 гаруй мянга, гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14 мянга гаруй, шүүхийн шийдвэрийн архивийн лавлагаа 3 мянга гаруй, дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын саналыг онлайнаар авч болж байгаа үүнийг 1844 удаа авсан байна.

Хуулийн этгээд, компанийг E-Mongolia-аар байгуулах боломжтой болсон. 356 хуулийн этгээд байгууллага байгуулагдсан байна. Цэргийн бүртгэх үйлчилгээ шинээр орсон байгаа. Тиймээс иргэд онлайнаар цэргийн бүртгэлээ хийлгэж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх авах сунгах үйлчилгээ мөн орсон.

E-Mongolia нийтдээ 6.5 сая үйлчилгээ үзүүлсний 56 хувь нь Улаанбаатар хотоос 44 хувь нь хөдөө орон нутгаас үйлчилгээ авсан статистик ирсэн байна. Иргэдийн хувьд E-Mongolia системд оруулах үйлчилгээтэй холбоотой 800-1,200 санал хүсэлт ирүүлдэг. Тус системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн. Энэ оны аравдугаар сарын 1-нд E-Mongolia-2-ыг байгуулсан.

2022 онд 100 гаруй байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна. Орон нутагт байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлж хүрч ажиллахыг зорилт болгон ажиллаж байгаа. Одоогоор 8 аймгийн 498 үйлчилгээг оруулсан байна. Ирэх жил 21 аймгийн 1,200 гаруй үйлчилгээг оруулна" гэв.

Хүүхдийн баяраар 144 сая 600 мянган төгрөгөөр баярлана
Хүүхдийн баяраар 144 сая 600 мянган төгрөгөөр баярлана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.