Энэ жилийн хүүхдийн баярын арга хэмжээнд 144 сая 600 мянган төгрөг төсөвлөжээ. Үүнийг баярын арга хэмжээний зохион байгуулалтад зарцуулахаас гадна, асран хамгаалагчгүй, эмзэг бүлгийн, ял эдлэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөд зарцуулах юм байна. Энэ жилийн арга хэмжээнүүдийг ихэвчлэн задгай талбайд зохион байгуулахаар болжээ. Учир нь Улаанбурхан өвчний тархалт их байгаа тул аль болох задгай талбайд баярын арга хэмжээ зохион байгуулах зөвлөмжийг Эрүүл мэндийн газраас хүргүүлжээ.
Баяраар талбайн хоёр талын автомашины хөдөлгөөнийг хаана. Хүүхэд багачууд, иргэдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг төрийн байгууллагууд хариуцан ажиллах юм.
Б.Анир
Zaluu.com