Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс харгис цагдаагийн газар болсон уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 11 секунд
Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс харгис цагдаагийн газар болсон уу

Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс харгис цагдаагийн газар болсон уу

 

Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн даалгавраар тус  компанийн хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа тэргүүтэй хуулийн хэлтсийнхэн үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн ажилтай танилцаж, гэнэтийн шалгалт явуулжээ.

Гэнэтийн шалгалт гэх арга хэмжээний процедурыг дурьдвал Б.Ариунзаяа тэргүүтэй  Хуулийн хэлтсийнхэн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн суудаг ажлын байранд орж ирцгээн ерөнхий захирлын зааврыг үндэслэн, шалгалт явуулах болсон албан тоот уншин, менежерүүдийг эгнээн зогсоогоод хүн тус бүрийн гар цүнх, халаасыг нэгжин, албаны бичиг баримт, үйлдвэрийн  дотоод сүлжээгээр байнгын хяналтад байдаг компьютерийн файлууд, тэр байтугай гар утсан дахь зураг,  бичлэг, мессэжүүдийг шалган сүрийг үзүүлжээ. 

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь сонгууль дөхсөн  цаг үед  Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай  бараа материалыг гаднаас худалдан авах, нийлүүлэлтийг хянах үүрэгтэй хангамжийн менежерүүдийг айлгаж, хуулийн хэлтсийн гарын дор байлгах, улмаар эрх баригч намын данстай шахаачдын ажлыг саадгүй бүтээх зорилготой хэмээн Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд шивэр авир ярилцаж байна.

Дээрх гэнэтийн шалгалт  нь  НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэргийн тухай хууль  зэрэг  Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжууд, хүний эрхийг ноцтойгоор зөрчин Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс нь шүүх, цагдаагийн байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлж өөрсдөө  ноцтой хэрэг үйлджээ. 

Монгол Улсын шүүхийн шийдвэргүйгээр хууль хүчний ямар ч байгууллага  иргэн хуулийн этгээдийг цагдах, байцаах, иргэний болон ажил албаны нэр хүндэд нь халдах, гутаах, шүүх эрхгүйг АН-ын шахааны  даргаар удирдуулсан хуулийн хэлтсийн ажилтнууд мэдэхээ байчихсан нь эмгэнэлтэй. 

Ардчилсан ерөнхий захирал, дарга нартай ГОК-ийн Хуулийн хэлтэс  ардчилсан ертөнцөд арчигдан мөхсөн Нацист Германы нууц харгис цагдаагийн газар гестапо шиг хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг, ажилчдынхаа дунд дарга нараасаа айх аян өрнүүлж дарамталдаг болсныг энэ мэт олон жишээгээр дурьдаж болох юм. 

Хамт ажилладаг нөхдөө айлган сүрдүүлэгч тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн орлогч дарга Балдоржийн Ариунзаяа гэгч нь Ерөнхийлөгчийн төрсөн ахын хүүхэд гэх бөгөөд хуулийн чиглэлээр хувийн дээд сургууль төгссөн, 2012 оны сонгуульд АН ялж улмаар 2013 онд авга ах нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа гэнэт дэвшин хэлтсийн орлогч дарга болсон хэл ус ч үгүй, ойворгон, сүржигнэгч гэдгээрээ нэр сүр нь мандаж яваа залуу гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
МУГЖ С.Жавхлан: Би сонгуульд нэр дэвшихгүй гэж худлаа яриад яахав
МУГЖ С.Жавхлан: Би сонгуульд нэр дэвшихгүй гэж худлаа яриад яахав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.