МУГЖ С.Жавхлан: Би сонгуульд нэр дэвшихгүй гэж худлаа яриад яахав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
МУГЖ С.Жавхлан: Би сонгуульд нэр дэвшихгүй гэж худлаа яриад яахав

МУГЖ С.Жавхлан: Би сонгуульд нэр дэвшихгүй гэж худлаа яриад яахав

Төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаад авсан эрхэм гавьяат маань сүүлийн жилүүдэд нэлээдгүй улстөржих болсон. “Хамаг Монгол” төслөө эхлүүлэн үндэснийхээ өв соёлыг дээдлэн, уран бүтээлээрээ дамжуулж сонсогч фэнүүддээ ихийг мэдрүүлэхээр зорьж буй дуучин С.Жавхлан эхнэрээ хүртэл энэ бүхэндээ “уруу татсан” гэлцдэг. Түүний эхнэр, уртын дуучин Г.Эрдэнэчимэг “Монголоороо” сургалтын төв байгуулан нөхрийнхөө хийж бүтээж буй бүхнийг тун ч идэвхитэй дэмжиж явдаг нь үнэн.

Тэгвэл авьяаслаг уран бүтээлч залуу маань өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд багахан хэмжээний жагсаал зохион байгуулж, төрийн гурван өндөрлөгөөс асуух асуултыг ард түмнээсээ цуглуулж байх үедээ хэвлэлийнхэнд ийн ярьжээ. “Би одоо УИХ-д нэр дэвшихгүй, энэ тэр гэж худлаа ярихгүй ээ. Яадгийм, би нэр дэвшинэ. Эх орныхоо төлөө зүтгэнэ. Тэртээ тэргүй муусайн хөрөнгөтнүүд улс төрд гарч, ард түмнийг шулж амьдарч байхад зүгээр суухгүй. Тэдний бусармаг үйлдлийг зогсоож, эх орноо хамгаалж чадвал улс төрд орсон ч яадаг юм” хэмээн бардам нь аргагүй хэлсэн ажээ.

Эх сурвалж: Photonews.mn

Стандартын шаардлага хангасан зуур хэрэглэе
Стандартын шаардлага хангасан зуур хэрэглэе
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.