Өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 48 секунд
Өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ

Өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ

Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн олон сайн дурын ажилтан ажиллажээ. Тухайлбал:

  • Багануур дүүргийн 1, (1)
  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8, 20, 22, (8)
  • Баянзүрх дүүргийн 2, 3, 4, 5, 8, 9, 13, 14, 16, 19, 20, 22, 23, 25, 26, (15)
  • Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 19, 24, 26, 29, (6)
  • Сүхбаатар дүүргийн 1, 11, 18, (3)
  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 6, 11, 15, 16, 17, 19, 21, (10)
  • Чингэлтэй дүүргийн 7, 19 (2)
  • дүгээр хороонд тус бүр машинтай жолооч ажилласан байна.

Цар тахлын халдвар олноор бүртгэгдсэн, ачаалал ихтэй, хүний нөөц болон тээврийн хэрэгсэл дутагдалтай өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан ажиллах сайн дурын ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Сайн дурын ажилтнуудад өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрхийг нийслэлийн төсвөөс өгч байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Элбэгээ ерөнхийлөгч 11-нд төв цэнгэлдэхэд дархан аваргуудыг зохицуулах уу?
Элбэгээ ерөнхийлөгч 11-нд төв цэнгэлдэхэд дархан аваргуудыг зохицуулах уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.