Ц.Элбэгдорж: Монголын хөгжлийн зам бол хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
Ц.Элбэгдорж: Монголын хөгжлийн зам бол хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил

Ц.Элбэгдорж: Монголын хөгжлийн зам бол хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монголын хөгжлийн зам бол хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил. Хувийн хэвшил нь төрөөс ангид орших чадвартай бодит сектор. Аливаа улс хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийг сонгосон бол хувийн хэвшлээ дэмждэг. Яагаад үйлдвэрлэлийг, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй вэ гэдэг талаар хэдэн юм хэлье. Нэгдүгээрт: Төрд үйлдвэрлийн нэгдсэн бодлого алга.  Бодлого нь саланги байгаа учраас үйлдвэрлэгчид асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байна. Тэгээд улс төрчдийг дагаж ажиллах шаардлага гардаг. Албан тушаалтны ааш аяыг дагасан, лоббидсон байдалтай явж байна. Хоёрдугаарт: Дотоодын бүтээгдэхүүнийг Монголдоо төдийгүй дэлхийд гаргах нь таны болоод Монголын үнэлэмж болох учиртай. Гуравдугаарт: Манай улсын гадагшаа  гаргадаг бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхай эзэлж байна. Найман хувь нь Монголд үйлдвэрлэсэн. Ийм улс орон хөгжинө гэсэн ойлголт байхгүй.  Түүхий эдийг түүхийгээр нь гаргавал бүрэн хямарна. Хагас боловсруулаад гаргавал хагас хямарна. Бүрэн боловсруулаад гаргавал хямралд бага өртөнө. Тавдугаарт: Үйлдвэрлэлийн соёл тогтоогүй байна. Монголд адууны соёл байгаагаас биш үйлдвэрлэлийн соёл алга. Энд төрийн бодлого хэрэгтэй” гэлээ. Уулзалтанд оролцогчид “Популист улс төрчид явуургүй хууль боловсруулж батлахаа болих хэрэгтэй. Сайд нь салбартаа бизнес хийхгүй байх нь чухал. Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах цаг нь болсон” гэх мэт олон зүйлийг хэлж байлаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дотоооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхийг зогсооё. Бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гарга. Бондуудаас үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох асуудлыг Засгийн газарт тавих нь зөв юм байна. Цаашид би үйлдвэрлэлийг дэмжих зарлиг гаргана” гэлээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Оршин суугчдыг хулхидсан “Тэдмэнт”-ийн Хятад эзэд “Энэ тухай мэдээлэх хэрэггүй” хэмээн гарын үсэг цуглуулж байна
Оршин суугчдыг хулхидсан “Тэдмэнт”-ийн Хятад эзэд “Энэ тухай мэдээлэх хэрэггүй” хэмээн гарын үсэг цуглуулж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.