Оросын армийн хошууч генерал Андрей Суховецкий Украины мэргэн буучийн гарт амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Оросын армийн хошууч генерал Андрей Суховецкий Украины мэргэн буучийн гарт амиа алджээ

Оросын армийн хошууч генерал Андрей Суховецкий Украины мэргэн буучийн гарт амиа алджээ

ОХУ-ын Цэргийн төв тойргийн 41 дүгээр нэгдсэн армийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан хошууч генерал Андрей Суховецкий өчигдөр /2022.03.03/ амиа алджээ.

Тэрбээр Украины батлан хамгаалах хүчин Оросын довтолгоог няцаах үеэр мэргэн буучийн суманд өртсөн байна. Түүний нас барсныг Оросын Батлан хамгаалах яам хараахан албан ёсоор зарлаагүй байгаа ч түүний хамтран зүтгэгч Сергей Чипилев олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын цэргийн ахмад зүтгэлтэн, хошууч генералыг Бямба гаригт оршуулах аж.

Тулааны үеэр 498 цэрэг амиа алдаж, 1600 цэрэг шархадсан гэж Кремлээс мэдэгдсэн боловч бодит байдал дээр Оросын армийн 9000 гаруй цэрэг амь эрсэдсэн гэж Украины зэвсэг хүчин мэдээлсэн. Гэвч одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоог тооцоолоход ярвигтай байгааг Украины зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг Д.Амарбаясгалан СЕХ-д хүргэж өглөө
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг Д.Амарбаясгалан СЕХ-д хүргэж өглөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.