Монгол дахь “Рио Тинто”-гийн захирал Х.Амаржаргал танаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Монгол дахь “Рио Тинто”-гийн захирал Х.Амаржаргал танаа

Монгол дахь “Рио Тинто”-гийн захирал Х.Амаржаргал танаа

Шаардлага хүргүүлэх тухай

“Рио Тинто” групп сүүлийн өдрүүдэд Оюу толгой зэс, алтны ордын Далд уурхайн төсөлд хяналт тавьж ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа mining.com, financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Уг мэдэгдэл нь Монгол улсын Засгийн газартай эхлүүлсэн “Рио Тинто” группын хэлэлцээртэй холбоотой гэдгийг “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа ажилтан ажиллагсдын зүгээс хүндэтгэн үзэж, анхааралтай ажиглаж байна. Харамсалтай нь, дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлд

“Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан…

Өнөөдөр Оюутолгой компанийн нийт ажилчдын 96 хувь Монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн”

хэмээн тайлбарласан нь Оюутолгой компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй олон мянган ажилтан, ажиллагсдын эргэлзээ бухимдлыг төрүүлсэн хариуцлагагүй, хүндэтгэлгүй, үл ойшоосон, тодорхой бус шалтаг шалтгаан эрэлхийлсэн тайлбар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“Рио Тинто” группын энэхүү тайлбар нь Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсдыг тус группын явуулж буй үйл ажиллагаанд итгэх итгэлийг унагаад зогсохгүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоо, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь бүдүүлгээр халдсан хэрэг юм. Иймд Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсдын эрх ашиг, нэр хүнд, нийгмийн баталгаа, ажиллах орчныг хамгаалж, засч сайжруулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал Таныг дээр дурдагдсан ерөнхий мэдээлэлд тайлбар өгч, дараах асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийг шаардаж байна. Үүнд:

  • Далд уурхайн бүтээн байгуулалтад оролцсон нийт ажилчдын 96 хувь нь монголчуудаас бүрдсэн талаар тоо баримттай, тайлан судалгааг танилцуулах
  • Монгол ажилтнуудад хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан цалин, урамшуулал, хангамж, мэргэжлийн сургалтаас өөр ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж, илүү зардал гаргасан талаар дэлгэрэнгүй санхүүгийн тооцоог танилцуулах
  • Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг хэтрэхэд нөлөөлсөн гэгдэж буй 1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн хэдэн хувь нь монгол ажилтнуудад ногдож буй талаар тооцоог танилцуулах

Дээр дурдсан асуултын дагуу тодорхой тоо, баримт, нотолгоо бүхий хариултыг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсад болон олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН УУЛ, УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

Эдийн засаг хүндэрсэн ч иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ
Эдийн засаг хүндэрсэн ч иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.