Өнгөрсөн баасан гарагт Захиргааны хэргийн шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг эцэслэж, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тухайг бид өмнө нь мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, шүүх Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн гэдгийг нь нотлож Ц.Сандуйгийн нэр дэвших эрхийг нь сэргээ хэмээн тус хороонд даалгасан гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт гарсан шүүхийн шийдвэрийг одоог хүртэл СЕХ биелүүлэхгүй байгаа нь хэний захиа, даалгавраар Ц.Сандуйгийн нэр дэвших эрхийг нь сэргээж, өгөхгүй байна вэ гэх асуудалд олны анхаарлыг чиглүүлэх боллоо.
Зарим эх сурвалжын мэдээлж буйгаар СЕХ нь нийт есөн гишүүнтэй бөгөөд өнөө өглөө /2020.06.17/ хурлаа зарлаж шүүхийн шийдвэрийг эцэслэхээр хурлаа зарласан нь ч тус хорооны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан утсаа салган ор мөргүй алга болж, нэр дэвшигч Ц.Сандуйгийн эрхэнд ноцтойгоор халджээ. Товчхондоо МАН-ын дарга нарын өгсөн даалгаврыг биелүүлж, шүүхийн шийдвэрийг үл тоож буй хэрэг.
Уг нь СЕХ хэн нэгэн нөлөө бүхий дарга нарын даалгавраар ажлаа хийх ёсгүй. Хараат бусаар, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах учиртай, хуультай. Товчхондоо бол Ц.Болдсайхан төрийн ажлыг улстөрийн захиалгаар хийж сонгогчдын сонгох эрхэд ноцтойгоор халдаж буй нь өөрөө гэмт хэрэг.
Тиймээс шүүхийн шийдвэрийг хогийн савандаа чулуудчихсан суугаа Ц.Болдсайханы энэхүү үйлдлийг холбогдох албаныхан нь анхааралдаа авахгүй бол сонгуулийн сурталчилгаа дуусах дөхсөн энэ цаг үед бусдын сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж буй энэ нөхрийн үйлдлийг бага дээр нь хазаарлахгүй бол ийм явдал цаашид ч гарсаар байх бололтой.