Улаанбаатарт 30-32 градус дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
Улаанбаатарт 30-32 градус дулаан байна

Улаанбаатарт 30-32 градус дулаан байна

Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

 Сэлэнгэ, Дарханы нутаг, Булганы хойд, Төв аймгийн баруун хэсгээр агаарт  32 градусыг давж хална.

2015 оны 06 дугаар сарын 24-ний 21 цагаас 06 дугаар сарын 25-ны 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө Сүхбаатарын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 12-14  градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө  28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Аргаль угалз,тэх агнах тоо толгойг нэг дахин нэмэгдүүлжээ
Аргаль угалз,тэх агнах тоо толгойг нэг дахин нэмэгдүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.