МУГЖ Т.Баясгалан: Надаар оролдох яахав, тэнгэртэй тэрсэлдээд үз л дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
МУГЖ Т.Баясгалан: Надаар оролдох яахав, тэнгэртэй тэрсэлдээд үз л дээ

МУГЖ Т.Баясгалан: Надаар оролдох яахав, тэнгэртэй тэрсэлдээд үз л дээ

нийтлэсэн Admin

timthumbИйм хараал ч гэмээр хачин үгсийг чулуудсан эрхэм гавьяат маань хамгийн сүүлд даян аварга А.Сүхбатын “өдүүлсэн хэрэг”-т хариу бариад амжжээ. Увс аймагт нэгэн дуучны аялан тоглолтод оролцож явахдаа даян аваргатай учир ургуулсан тухайг нь урлагийнхан байтугай хэвлэлийнхэн хүртэл олоод мэдчихсэн үе бий. Цагтаа олон ч эртэй нэр холбогдож явсан дуучин бүсгүй өдгөө УИХ-ын гишүүний цайг чанаж суугаа бөгөөд хуучны амраг А.Сүхбат нь түүнийг “Бохир хүүхэн” гэж тодорхойлоход нь тун ч их эгдүүцсэн бололтой.

“Надаар оролдох яахав ээ. Тэнгэртэй тэрсэлдсэн хүн яаж амьдрахыг өөрөө удахгүй мэдрэх байлгүй” гэж хатуухан хариу өгсөн Т.Баясгалан ирэх намар нярайлахаар зэхэж буй юм. Гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа дуучин бүсгүй маань урьд нь нөхрөө хардаж сэрдэн, ордны үүдэнд сахиж суудаг талаар хэвлэлийнхэн онцолж байсан удаатай. Харцанд нь гуниг шингэж, жаргалын туяа нь бүдгэрсэн түүний гундуухан төрх ч саяхны нэгэн хэвлэлд тодорхой гэгч нь гарсны учрыг олон хүн гайхсан билээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

Халгайнд сүүнээс ч их кальци агуулагддаг гэдгийг та мэдэх үү
Халгайнд сүүнээс ч их кальци агуулагддаг гэдгийг та мэдэх үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.