Монголын миссээ дэмжээрэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Монголын миссээ дэмжээрэй

Монголын миссээ дэмжээрэй

Дэлхийн топ гурвын нэг болох Эх дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаас Б.Баттогтох эх орноо төлөөлөн оролцож байна. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 29-нд Филиппин улсад болно. Мисс Б.Баттогтох одоогоор усны хувцасны төрөлд тэргүүлж байна. Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгаа учраас мэргэжлийн 14 видео танилцуулга хийх шалгууртай тавьжээ. Б.Баттогтох одоо Итали улсад амьдарч байгаа бөгөөд тогооч мэргэжлээр сургуульд суралцаж, төгсчээ. 

 

 

Түүний хувьд Ромын сайн зурагчин, дизайнер, нүүр будалт, үсчин зэрэг чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлснээ онцоллоо. Англи, хятад, итали хэлтэй мисс бүсгүй өмнө нь “Miss grand international”, “Мiss supranational”, “Miss model of the world” зэрэг тэмцээнд эх орноо төлөөлж, амжилттай оролцжээ.

 

 

Монголынхоо нэр хүндийг олон улсад гаргаж буй түүнийг дэмжихийг хүсвэл “Miss Earth-2020” хуудсыг лайк дарж дагах боломжтой аж.

 

 

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар
Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.