ШТС дээрэмдэхийг завдсан этгээдүүд 3.5 жилийн ял сонсов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
ШТС дээрэмдэхийг завдсан этгээдүүд 3.5 жилийн ял сонсов

ШТС дээрэмдэхийг завдсан этгээдүүд 3.5 жилийн ял сонсов

 Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт байрлах “Петровис” компанийн шатахуун түгээх станцад өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны шөнө Ө, М, С гэх залуучууд нүүрээ халхлан халдаж, орлогыг нь дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Энэ үеэр түгээгч хоёр эмэгтэйг хөнгөн гэмтээж, зугтсан бөгөөд түгээгч Д, Д нарын гар утсыг нь дээрэмдсэн  юм. Цагдаагийн алба хаагчид дуудлага авсан даруйд шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг Дархан-Уул аймагт орогнож байхад нь илрүүлэн баривчилсан. Дээрх гэмт этгээдүүд бүгд Улаанбаатар хотын харьяат бөгөөд тэдэнд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу “Бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл шүүх хэргийг  хянан хэлэлцээд шүүгдэгч  нарт тус бүрт нь 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан байна.

Эх сурвалж: Info.mn

Угшил нэгт МАН-ынхаа эсрэг 10 жил түгжилдсэн Н.Энхбаяр
Угшил нэгт МАН-ынхаа эсрэг 10 жил түгжилдсэн Н.Энхбаяр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.