Үндсэн хууль зөрчсөн хэсгийг түдгэлзүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 14 секунд
 Үндсэн хууль зөрчсөн хэсгийг түдгэлзүүлэв

Үндсэн хууль зөрчсөн хэсгийг түдгэлзүүлэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн заалт нь Үндсэн хуульд “... шударга шүүхээр шүүлгэх, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Монгол Улсын дээд шүүх нь “Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх.”, “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах .... эрхийн талаар хуульчлахдаа ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байна.

 

Гэтэл хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч иргэн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч тухайн гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн байхаар хуульчилсан нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг хязгаарлаад зогсохгүй, Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлаж, анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав.

Эмгэн тэвштэйгээ, Н.Энхбаяр тамгатайгаа үлдлээ
Эмгэн тэвштэйгээ, Н.Энхбаяр тамгатайгаа үлдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.