Д.Бямбасүрэн: Нэр дэвшигчдийг гурван зүйлээр л шүүх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Д.Бямбасүрэн: Нэр дэвшигчдийг гурван зүйлээр л шүүх хэрэгтэй

Д.Бямбасүрэн: Нэр дэвшигчдийг гурван зүйлээр л шүүх хэрэгтэй

Яг нэг сарын дараа Монголчууд ирэх дөрвөн жилд засгийн эрх барих хүмүүсийг сонгоно. Тэрчлэн Монгол Улсын иргэд сонгогчдын боловсролын хувьд өнгөрсөн дөрвөн жилээс ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг асуудал яригдах ёстой болов уу. Тэгвэл Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм “Сонгогчид санал өгөхдөө юуг анхаарах нь зүйтэй вэ?” гэдэг асуултад дараах хариултыг өгчээ. Тэрбээр хэлэхдээ “Сонгогчид тухайн тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүсийг шүүх хэрэгтэй. Үүнийг гурван зүйлээр л шүүх нь зүйтэй. Нэгдүгээрт, үйлийг хоёрдугаарт, үзлийг гуравдугаарт, хүслийг нь шүүдэг. Эдгээр шүүлтүүрээр шүүхдээ муу үйл хийж, явсан хүнийг төрд ойртуулах хэрэггүй. Үзэл буруутай хүн ч төрд ойртох эрхгүй. Бас хүсэл буруутай хүнийг ч төрд ойртуулах ёсгүй. Тухайн хүний үйл, үзлийг ч мэдэлгүй худлаа амлалтад нь хууртагдаад сонгож байна. Хичнээн сайхан намбатай, мэдлэгтэй хүн байлаа ч гэсэн намын хуучин тогтолцоогоо сэргээх үзэлтэй хүнд санал өгөх хэрэггүй. Одоогийн намууд ардчиллын шугам, зам мөрийн асуудалд нэг нэгнээсээ ялгагдахгүйгээр уран ярьдаг болчихжээ. Энэ бол шалгуур биш.” хэмээжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛЛАА
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.