ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 53 секунд
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛЛАА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛЛАА

КОВИД-19 халдварын дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариулж байна. 

 

Энэ үеэр Ерөнхий сайд "Өнөөдөр хоёрдугаар сраын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрэлдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжиж байгаа. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа.

Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан төрийн албан хаагчдадаа баярлалаа. Хөл хорионы өдрүүдэд гурван чухал үр дүнд хүрлээ.

  • Эхнийх нь бид өвчний тархалтыг хумьж чадлаа. Бид 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, 122 халдварын тохиолдол, 33 голомтыг илрүүллээ. 
  • Хоёрдугаарт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Дархлаажуулалт энэ цаг мөчөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа. 
  • Дараагийн үр дүн нь эдийн засгаа сэргээх суурь нөхцөл бүрдлээ.

Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна" гэв.

ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.

ШУУД ҮЗЭХ:

Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан. Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин,  БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна. 

АстрAstraZeneca компанийн Covishield вакциныг нэг хүнд хоёр тунгаар хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм. 

Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна гэдгийг ЭМЯ-наас мэдээлэл байгаа. 

 
 
 
Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.