Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна

  Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

6-нд нутгийн баруун хагаст, 7,8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 10 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6  градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи  зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2015 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар, 8-нд  зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан , Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

Газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудтай холбогдуулан 113 хүнийг баривчлах тушаал гарчээ
Газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудтай холбогдуулан 113 хүнийг баривчлах тушаал гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.