Онцгой татвараас чөлөөлөгдсөн АИ-92 автобензин ТАСАРЧИХСАН юм уу Ж.Ганбаатар сайдаа !
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Онцгой татвараас чөлөөлөгдсөн АИ-92 автобензин ТАСАРЧИХСАН юм уу Ж.Ганбаатар сайдаа !

Онцгой татвараас чөлөөлөгдсөн АИ-92 автобензин ТАСАРЧИХСАН юм уу Ж.Ганбаатар сайдаа !

Зарим шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин ховордсоноос болж иргэд бухимдаж байна. Бензиний эрэл хайгуул хийж байгаа жолооч нар энд тэндхийн ШТС-уудаар дугаарлах дүр зураг ажиглагдаж, хэдэн өдөр өнгөрлөө.

Зарим шатахуун түгээх станцад АИ-92 шатахуун өнгөрсөн долоо хоногоос тасарсан бөгөөд өнөөдрийг хүртэл ирээгүй л байна. Харин зарим ШТС талоноор олгож байгаа гэсэн хэдий ч зарим нэг салбаруудад огт үйлчлэхгүй байгаа бололтой.

Яагаад АИ-92 шатахуун тасарсан талаар Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Зөвхөн Петровисын шатахуун түгээх станцууд дээр өнгөрсөн долоо хоногоос АИ-92 шатахуун тасалдсан. Учир нь, Петровис "Роснефть"-ээс биш өөр хувийн компаниас шатахуун авах гэрээ хийсэн боловч нөгөө компани нь АИ-92 шатахуунаа ачуулах боломжгүй болсон юм билээ. Тиймээс АИ-92-ын асуудал үүссэн. Гэхдээ өнөөдөр шатахуун ирж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Ер нь өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаа энэ үед иргэдийн эрүүнд тулсан бас нэг асуудал яалтчгүй шатахуун түлш гэдгийг Ж.Ганбаатар сайд мэдэж баймаар...

Ташрамд дурдахад, Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сард дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн. Тодруулбал, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонныг нь тэг төгрөг болгосон билээ.

Н.Учрал: “Starlink” Монгол Улсад нэвтрэхэд үүссэн гацааг арилгахад анхаарч ажиллана
Н.Учрал: “Starlink” Монгол Улсад нэвтрэхэд үүссэн гацааг арилгахад анхаарч ажиллана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.