Боловсролын зээлийн сангийн удирдлагуудыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ санал гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Боловсролын зээлийн сангийн удирдлагуудыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ санал гаргалаа

Боловсролын зээлийн сангийн удирдлагуудыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ санал гаргалаа

Боловсролын зээлийн сангийн мэдээллийг олон нийтэд ил болгосонтой холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус албанаас өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн санг удирдаж байсан албан тушаалтнуудыг яллагдагчаар татан шалгах саналыг прокурорт хүргүүлсэн байна.

Боловсролын зээлийн сангийн тухайд 1993 онд байгуулагдсан бөгөөд анх 1997 оноос гадаадад суралцагсдад зээл олгож эхэлсэн. Үүнээс 2008 оноос зээл авсан хүмүүсийн зээлийг Боловсролын сайдын тушаалаар жил бүр чөлөөлж ирсэн. 2012-2016 онд хамгийн их буюу 435 хүүхдийн магистр, докторын зээлийг тэглэжээ. Тус сангийн зээлээр сурсан бол “Төрийн албанд таваас доошгүй жил ажиллаж зээлээ төлж барагдуулна” гэдэг журмыг 2008 онд ЗГ-ын 177 дугаар тогтоолоор баталсан бол 2012 онд ЗГ-ын 19 дүгээр тогтоолоор цуцалжээ. Журмыг цуцлаад даруй 11 жил болсон ч энэ сэдэв сүүлийн өдрүүдэд яригдан анхаарах сэдэв болж байгаа нь харамсалтай. Энэ хугацаанаас хойно төрд ажилласан бол зээлээ төлсөнд тооцохгүй гэх ба нийт тэглэгдсэн зээлийг өнөөдрийн ханшаар тооцвол 40.6 тэрбум төгрөг болж байгаа юм.

Тус сангаас 363 тэрбум төгрөгийн зээлийн 1% нь төлөгдсөн байх бөгөөд ойролцоогоор 90%-ийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан гэж баримтаар батлагдаж байна.

Боловсролын зээлийн сан 363 тэрбум төгрөгийн зээлийг 2368 суралцагчдад олгосон ба 90% өндөр дээд албан тушаалтны хамаарал бүхий этгээдүүд байгаагаас 41% нь хууль бусаар зээлээс чөлөөлөгдсөн байна.

Үхээд 5 цагийн дараа “амилжээ”
Үхээд 5 цагийн дараа “амилжээ”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.