Германы Гельзенкирхен хотод нэлээн том шуугиан дэгджээ. Тэнд 92 настай эмгэнийг үхсэн гэж андуурсан байна. Тэтгэврийн хөгшний бие нь тааруу байсан тул түүний амьдарч байсан асрамжийн газрын ажилтнууд ээлжит удаагаа зүрх нь хаагдангуут үхсэн гэж боджээ. Дуудлагаар ирсэн эмч ч тэр эмгэнийг нас барсан гэж мэдэмхийрсэн аж.
Эмгэнийг шарил хадгалах газар аваачаад хөлдөөгчинд хийсэн аж. Гэтэл таван цагийн дараа хөргөгчнөөс орилж хашгирах чимээ сонсогдсон байна.
Моргийн ажилтнууд гайхаж орхисон гэнэ. Тэд эмгэнийг хөлдөөгчнөөс гаргатал хөгшин амьд байсан төдийгүй өөртэй нь юу болоод байгааг бүрэн ойлгох чадвартай байжээ. Хамаатан саднууд нь түүнтэй салах ёс гүйцэтгэсэн гэдгийг сонсоод эмгэн гайхшралд орсон байна. Асуудлыг намжаасны эцэст түүнийг эргүүлээд асрамжийн газар нь хүргэж өгчээ. Өдгөө энэ таагүй хэрэг явдлыг прокурорын газар мөрдөн шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Эмгэнийг шарил хадгалах газар аваачаад хөлдөөгчинд хийсэн аж. Гэтэл таван цагийн дараа хөргөгчнөөс орилж хашгирах чимээ сонсогдсон байна.
Моргийн ажилтнууд гайхаж орхисон гэнэ. Тэд эмгэнийг хөлдөөгчнөөс гаргатал хөгшин амьд байсан төдийгүй өөртэй нь юу болоод байгааг бүрэн ойлгох чадвартай байжээ. Хамаатан саднууд нь түүнтэй салах ёс гүйцэтгэсэн гэдгийг сонсоод эмгэн гайхшралд орсон байна. Асуудлыг намжаасны эцэст түүнийг эргүүлээд асрамжийн газар нь хүргэж өгчээ. Өдгөө энэ таагүй хэрэг явдлыг прокурорын газар мөрдөн шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/60379.shtml#sthash.qeL8RY9u.dpuf