Б.МИШЭЭЛ: БИ ЭМЧ ХҮНИЙГ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭХ ХҮН ГЭЖ БОДДОГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 28 секунд
Б.МИШЭЭЛ: БИ ЭМЧ ХҮНИЙГ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭХ ХҮН ГЭЖ БОДДОГ

Б.МИШЭЭЛ: БИ ЭМЧ ХҮНИЙГ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭХ ХҮН ГЭЖ БОДДОГ

Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай эмчилгээний тасгийн ар гэрийн хүлээлгийн өрөөг засвар хийж,  тохижуулах санаачлага гаргасан тус эмнэлгийн Ерөнхий мэргэжил судлалын резидент эмч Б.Мишээлтэй ярилцлаа.

Юуны түрүүнд сайхан санаачлага гарган амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэеЯагаад энэ ажлыг санаачлах болсон талаар яриагаа эхэлье?

- Сайн байна уу? Та өдрийн мэндийг хүргэе, Миний хувьд 2019 онд их сургуулиа төгсөөд Эрдэнэт хотынхоо бүсийн оношилгоо эмчилгээний төвд резидент эмч болсон. Анх эмнэлэгтээ ирэхэд эмнэлгийн маань удирдлагууд найрсгаар хүлээн авч, өвчтөнөө чин сэтгэлээрээ хайрлан үйлчлэх, сайн суралцахын зэрэгцээ шинэ санаа санаачлага гаргаарай гэж захисан. Эмнэлгээр тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлж буй хүмүүс их бага гэлтгүй сэтгэл зүйн хувьд санаа зовох асуудалтай байдаг. Тэр дундаа хэн нэгний ойр дотны хүн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад ар гэрийн сэтгэл зүй маш хүнд байх нь байдаг. Тиймээс ядаж хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ тав тухтай, тайван, дулаан орчинд байснаар дагаад бие, хэл, сэтгэл гурав тайван байх болов уу гэж бодсон.

Санаагаа яаж хэрэгжүүлсэн бэ? хэдэн төгрөгийн зардалтай бүтсэн бэ?

- Анх ийм санаа байна гэдгээ гэр бүлийнхэндээ хэлэхэд ээж маань төрийн бус байгууллагуудтай холбож өгсөн ч олигтой шийдэлд хүрч хүрээгүй. Гэсэн хэдий ч яаж хийх гэж бодож, ярьж явсаар нэг өдөр өөрийн ойрын эгч болох Х.Тамир-д хэлэхэд маш сайхнаар хүлээж авч тусална гэдгээ хэлсэн.  Тэгээд Тамир эгч ахынхаа “Тийм Эттэ” ХХК-тай холбон өгч,  засварын ажлыг маань сэтгэл зүтгэл гарган хийж өгсөн. Мөн “Тийм Эттэ” ХХК-ийн хамт олон манай эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэс заслын тасгуудыг бүрэн камержуулсан.

Түүнчлэн, Х.Түмэнтогтох, Х.Тамир, Б.Өнөдэлгэр, Л.Энхзориг нар мөнгөн дэмжлэг үзүүлж, өрөөний тавилгаа “Монтэ мебель” ХХК-д хийлгүүлсэн. Ийм өрөө байна гээд анх зургийн явуулахад чи заавал хийгээрэй гэж урам өгсөн миний үеэл болох Д.Соёлмаа маань маш хурдан хугацаанд үнэхээр гоё интериер дизайн гаргаж өгсөн.

Тиймээс маш олон хүний сайхан сэтгэлээр  санаагаа хэрэгжүүлж чадсан. Энэ бүх хүмүүстээ маш их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Нийт 4’550’000 мянган төгрөгийн зардлаар бүтсэн.

Тав тухтай цэвэр орчинд байгаа хүмүүсийг хараад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ажлын бусад цагаар хүмүүс маань ирж ажилладаг байсан шөнө нойроо хагасалж бусдын төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа тэр хүмүүсийг хараад би өдөр бүхэн үнэхээр их баярладаг байсан. Одоо өрөөний хажуугаар явахдаа тухтай сайхан орчинд сууж байгаа ар гэрийг хараад энэ өрөөг засварласан бүх хүмүүс бодогддог үнэхээр ямар нөхцөлд яаж ажиллаж байсан гээд бүгд бодогддог болохоор үргэлж дотроо талархдаг.

Ер нь яагаад эмч мэргэжлийг сонгох болов? Мөн Орхон аймагт ирж сурах болсон талаараа ярьж болох уу?

-Би жоохон хүүхэд байхаасаа эмнэлгийн орчинд байж өссөн хүүхэд болохоор эмчээc өөр мэргэжил бодож байгаагүй юм байна лээ /инээв/. Би чинь Эрдэнэт хотын унаган хүүхэд, манайх 3 дугаар микр-т байдаг. Тэгээд 2019 онд сургуулиа төгсөөд Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бодлогоор хэрэгжиж буй Японы “JICA” төсөл буюу “Төгсөлтийн дараах сургалт”-ын талаар сонсоод энэ хөтөлбөр их хэрэгтэй олон давуу тал байгааг олж хараад бүх чиглэлээр өөрийнхөө практикт суурилсан мэдлэгийг дээшлүүлэх боломжтой юм байна гэж шийдээд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийг сонгон суралцсан.  Манай эмнэлэгт нийт 5 резидент суралцаж бүгд маш амжилттай шалгалтаа өгч төгссөн. Цаашид энэхүү JICA резидентийн сургалтанд олон залуу эмч нар хамрагдаж суралцана гэдэгт итгэлтэй байна.

Мөн биднийг үргэлж дэмжиж байдаг Б.Батсүх эмч, М.Ундрахсайхан эмч болон эмнэлгийн хамт олонд баярлалаа.

Таны хувьд эмч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Энэ асуултаар ярилцлагаа төгсгөе.

-Мэргэжлийн үүднээс биш хувь хүнийхээ өнцгөөсөө хариулъя. Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог. Эх хүн хэчнээн олон хүүхэдтэй байсан ч хүүхэд бүртээ хайраа харамгүй өгч, тэднийхээ төлөө бүх зүйлийг зориулахад бэлэн байдаг. Эмч хүн ч мөн адил өвчтөн бүрээ өөрийн гэр бүл шигээ хайрлан эрүүл саруул болгохын тулд чадах бүхнээ зориулдаг гэж боддог.

Гэгээлэг сайхан зүйлийн талаарх ярьсан чамд их баярлалаа. Амжилт хүсье

  • Танд бас баярлалаа

Түмэн.мн

Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт
Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.