Сонгинохайрханчуудын №1 сонголт ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 29 секунд
Сонгинохайрханчуудын №1 сонголт ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

Сонгинохайрханчуудын №1 сонголт ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

         

            2008 оноос хойш бүтэн арваны турш Монголын төрд зүтгэхдээ ард түмний эрх ашгийг №1-т эрэмбэлдэг хариуцлагатай улстөрч гэдгээ нэгэнтээ баталсан эрхэм бол Долгорсүрэнгийн Сумъяабазар гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Тиймээс ч УИХ-ын Сонгуулийн 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн иргэд №1 сонголтоороо Монгол Ардын Намаас нэр дэвшигч Долгорсүрэнгийн Сумъяабазарыг онцлон нэрлэж байна.

                  Монголын төрд түмнийг төлөөлөх хүнийг ямар шалгуураар сонгох вэ гэдэг асуултыг иргэдээс асуухад хамгийн эхэнд ЁС ЗҮЙТЭЙ хүнийг гэж хариулж байгаа. Тэгвэл өнгөрсөн олон жилүүдэд сонгогч иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулан төрийн үйл хэргийг төдийгөөс өдийг хүртэл ёс зүйтэй, хариуцлагатайгаар хийж, хэрэгжүүлж ирсэн хүн бол яах аргагүй Д.Сумъяабазар. Тэрбээр хувь эрх ашгаа бодсон, хариуцлага алдсан нэг ч асуудалтай нэр холбогдож байгаагүйг Сонгинохайрханчууд бэлхнээ мэдэж байгаа. Хөгжлийн төлөө зүтгэх үйл явц нэг л өдрийн дотор алга урвуулахын дайтай болчихдог эд биш гэдгийг ч Сонгинохайрханы хэрсүү сонгогчид сайн мэдэж байгаа. Тиймээс ч өнгөрсөн дөрвөн жилд Д.Сумъяабазарын хийж хэрэгжүүлсэн олон ажилд, дүүрэг хороондоо хийгдсэн олон ажилд онц дүн тавихын сацуу ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх олон ажлыг нь итгэл дүүрэн хүлээж буй учраас түүнийг сонгоно гэдгээ дуу нэгтэй илэрхийлж байна.

               Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сонгинохайрханчуудтай уулзалт хийх үедээ “Д.Сумъяабазар бол эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, ард түмний эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьдаг, мэдлэг боловсрол, ажлын туршлага зэрэг шаардлагыг бүрэн хангасан эх орны хүү” гэж хэлнэ лээ. Үнэхээр ч тийм л дээ. Хэрвээ Д.Сумъяабазар ард түмний язгуур эрх ашгийг боддоггүй нэгэн байсан бол хариуцлагагүй уул уурхайг халахын тулд 650 орчим тусгай зөвшөөрлийг цуцлах хүнд үйл хэргийг гардан хийх байсан болов уу. Монголд уул уурхайн салбар томрохын хэрээр улстөржсөн, бүлэглэлжсэн гэдгийг бид хаа хаанаа мэдэж байгаа. Тэгвэл тэр том том эрх ашгийн эсрэг Д.Сумъяабазар ажиллаж чадсан. Өнгөрсөн жилүүдэд Сонгинохайрхан дүүрэгт 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ бол тус дүүрэгт сүүлийн 28 жил хийгдээгүй хөрөнгө оруулалт. Ерөнхий боловсролын арваад сургууль, хориод цэцэрлэг, эмнэлгийн гурван өргөтгөл шинээр баригдсан гээд тоочоод байвал урт жагсаалт хөврөх юм. Тиймээс ч Д.Сумъяабазар хэлэх үгтэй, хийсэн ажилтай ард түмэнтэйгээ нүүр бардам уулзаж байгаа нэр дэвшигч юм.

Түмэн.мн

Буурал үснээс салах ардын зөвлөгөө
Буурал үснээс салах ардын зөвлөгөө
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.