Буурал үснээс салах ардын зөвлөгөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
Буурал үснээс салах ардын зөвлөгөө

Буурал үснээс салах ардын зөвлөгөө

.

Үсний бараг бүх будаг бууралтаж, цайсан хэсгийг сайн далдалдаг ч үсний бүтцийг гэмтээх химийн янз бүрийн бодис агуулсан байдаг. Тиймээс химийн будагч бодисгүйгээр буурал үснээсээ ангижрах ардын зөвлөгөөг дагаад үзэхийг санал болгоё.

Үснийхээ унаган өнгийг хадгалахын тулд эхлээд эрүүлжүүлж, хуйхан дахь уг булцуунаас үсний будагч бодис нь ялгарах боломж олгох хэрэгтэй. Дараа нь ердөө ганц зүйлээр үсний хуйханд нөлөөлөх гээд оролдоод үзээрэй. Бага зарлагаар их ач тусыг мэдэрч болох юм.

Жор 1:

Саванд хоёр аяга ус, таван төмсний хальс хийнэ. Гал дээр тавьсан савтай усаа буцалмагц галынхаа хүчийг бууруулж, зөөлөн гал дээр хальсаа таван минут чанана. Дараа нь савтайгаа гал дээрээс авч, хөргөнө.

Хөрсөн бэлдмэлдээ өөрт таалагдах ургамлын ханд нэмж болно.

Ингээд угаасан үснийхээ угт бэлдмэлээ түрхэж, массаж хийгээрэй. Удахгүй буурал үс багасаж, бүр алга болж ч мэдэх юм.

Жор2:

200 гр маалингын тос, 4 ширхэг нимбэг, 3 хумс сармис, 1 литр зөгийн бал бэлтгэнэ.

Сармис, нимбэгээ хальслаад маалингын тос, зөгийн балтайгаа хольж, сайтар хутгана. Бэлэн болсон холимогоо шилэн саванд хийж, сайн таглаад хөргөгчинд хадгална. Ингээд өдөрт нэг цайны халбагаар /модон байх/ хоолны өмнө ууна. Энэ эмчилгээг нэг сар хийх хэрэгтэй гэнэ шүү.

З.Амгаа

Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү
Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.