Топ модель Х.Бадамгэрэлийн “андуурагдсан” дүү балетчин бүсгүйтэй дэр нэгтгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Топ модель Х.Бадамгэрэлийн “андуурагдсан” дүү балетчин бүсгүйтэй дэр нэгтгэв

Топ модель Х.Бадамгэрэлийн “андуурагдсан” дүү балетчин бүсгүйтэй дэр нэгтгэв

Нөхөрт гарахаасаа өмнө загварын тайзнаа гаргасан амжилт, миссийн тэмцээнээр олонд танигдсан Х.Бадамгэрэлийг хэвлэлийнхэн янз бүрийн эрчүүдтэй холбож бичдэг байсан. Бүр өөртэй нь усны дусал мэт адилхан царай төрхтэй энэ залууг шинэхэн “амраг”-аар нь тодруулаад хэсэгтээ л олныг төөрөгдүүлэхэд хүргэсэн нь нууц биш.

Харин ургийн овог нь хүртэл “Өндрийнхөн” гэгддэг мисс, топ модель Х.Бадамгэрэл үүнд залруулга хийж “Энэ чинь миний төрсөн дүү. Би гурван эрэгтэй дүүтэй, бас гэрийнхэнээсээ хамгийн намханд нь тооцогддог. Том дүүтэйгээ ойролцоо насных, нуруу туруу адилхан төдийгүй царай зүс ч төстэй болохоор хүмүүс их гайхдаг л даа. Хамт явахаар намайг өөр найз залуутай болчихож гэж хардах хүн олон таардаг” хэмээн тайлбарласан.

Тэгвэл эгчтэйгээ хэвлэлээр нэр холбогдон “найз залуу” нь болж явсан Х.Бадамдорж саяхан бэр гуйж, хурим найр хийх өдөр судраа ч албан ёсоор товлосон гэнэ. Топ бүсгүйн дүүтэй багагүй хугацаанд үерхэж, улмаар бэр нь болох гэж буй царайлаг бүсгүй маань балетчин нэгэн ажээ.

Эх сурвалж: Photonews.mn

 

АМГТГ жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян, цагаан туузтан хөдөлгөөнд нэгдэж байна
АМГТГ жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян, цагаан туузтан хөдөлгөөнд нэгдэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.