Цахилгаан, дулааны үнийг нэмсэн С.Отгонбаярт иргэд дургүйцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Цахилгаан, дулааны үнийг нэмсэн С.Отгонбаярт иргэд дургүйцэж байна

Цахилгаан, дулааны үнийг нэмсэн С.Отгонбаярт иргэд дургүйцэж байна

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг нэмээд байгаа билээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярын ийм шийдвэрт  иргэд, аж ахуйн нэгжүүд дургүйцэж байна. Дургүйцлийн шалтгаан дэндүү тодорхой. Өнгөрсөн онд тус хороо нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт огт мэдэгдэлгүйгээр хоёр удаа үнэ нэмсэний сүүлчийнх нь өнөөгийн мөрдөж байгаа өөрчлөлт байв. Үнэ дунджаар 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй тул иргэд бухимдах нь арга ч үгүй биз. Тэдний дургүйцлийн шуугиан дунд “С.Отгонбаяр мэтийн үл бүтэх хүмүүсийг заавал дарга болгох албатай юм уу. С.Отгонбаяр чинь идэж уусан асуудлаар шүүхээс 4 жилийн ял сонсож, төрийн өршөөлөөр суллагдсан хүн шүү дээ” гэх яриа ч сонсогдоно. Тиймээс ШӨХТГ-аас цахилгаан дулааны үнэ нэмсэн асуудлыг шалгахаар болсон байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Б.Хурц: Т.Бадамжунай бол тийм муу хүн биш
Б.Хурц: Т.Бадамжунай бол тийм муу хүн биш
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.