Б.Хурц: Т.Бадамжунай бол тийм муу хүн биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 34 секунд
Б.Хурц: Т.Бадамжунай бол тийм муу хүн биш

Б.Хурц: Т.Бадамжунай бол тийм муу хүн биш

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Т.Бадамжунай гэдэг хүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд сая гадаадаас авчирлаа. Ер нь Засгийн Газрын хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагааны талаар та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

“5 Ш” ажиллагаа гэдэг ч юмуу нэр, хоч өгөх нь Засгийн Газрын PR-ын ажил. Ерөөсөө хуулийн байгууллага гадаадаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан, шүүхийн шийдвэр нь гарчихсан, гэм буруутай иргэнээ авчирна гэдэг бол хамгийн зөв. Бүх улс орон ингэдэг. Хуулийн сайд бол дэмжмээр ажил хийж байна.

Хувь хүний хувьд Т.Бадамжунай гэдэг хүнийг би бол сайн, муу гэж хэлэхээсээ илүү, яагаад би танд зоригтой тэгж хэлж байна гэвэл тэр хүнийг би бас мэднэ. Тэр хүн бол тийм муу хүн биш. Гэхдээ цаана нь ямар будлиан хутгачихсан юм бүү мэд. О.Баасанхүү бид гурвын нэг мундаг бичлэг яваад байгаа биз дээ. О.Баасанхүү тэр хоёр 100 грамм татаад, юм хум яриад, хөөрхий О.Баасанхүү Н.Энхбаяртайгаа үзэж явахдаа намаа тусдаа бариад, байгуулаад, санхүүжилт хэрэгтэй байна, Н.Энхбаяр буруу байна, нам түүний хувийн компани шиг болчихлоо гэж гомдлоод, тийм үү. О.Баасанхүү Т.Бадамжунай гэдэг хүнээс мөнгө босгож өгөөч ээ, би намдаа ашиглах гэсэн юм гэдэг л яриа байхгүй юу. Тэр үед үнэхээр Т.Бадамжунай гэдэг хүн бол том босс байсан. МАН болон МАХН-ын хоорон дахь олон асуудлыг шийдэж байсан. Бодитой үнэн. Юу үнэн гэвэл тэр хүн сайн менежер. МАН-ын зовлон, жаргалын менежер байхгүй юу. Түүнийг нь би сайн гадарлаж байна.

Та гадаадаас дуулиантайгаар хүн...

Хулгайлж авчирсан гэж манай сайтууд бичиж байгаа. Тэр үйл ажиллагаанд алдаа байхгүй. Уучлаарай, алдаа байхгүй. Яагаад гэвэл бид нар очоод Францын талтай тохироод, бид нар хүнээ авья, та нар энэ хүнийг баривчлаад өгөөч ээ гэдэг хэлэлцээр хийхэд Францын тал жишээлбэл, уучлаарай бид нар нүдээ аньж байя, та нар аваад явчихаж болно шүү дээ гэсэн хариу өгсөн гэж би ойлгодог юм. Яагаад гэвэл тэр үед манай дарга нар надад тэгж ойлгуулж байсан. Ер нь наад асуудлыг чинь би нууцлалын зэрэглэлээс гаргаад тавьчих л гэдэг. Юу нь болохоо байчихсан юм. Манайх нууц, нууц гэсээр байгаад нэг, нэгээрээ дарга, цэрэг нар нь дээгүүр, доогуур сонин хэвлэлд өгсөөр байгаад хамаг нууц материал нь ил болчихсон. Түүнээс нууж хаагаад байх юм байхгүй. Би өөрөө ч олон удаа өргөдөл өгсөн.

Дамирангийн Энхбат гэж хүний асуудлыг ил болгочихоо, нууцлалын зэрэглэлээс гаргаа, тэгэхгүй бол төр нь ч муухай харагдаад байдаг. Яахав тэр үед юу үнэн гэвэл Ц.Нямдорж гэж хүн Хууль зүйн сайд байсан. Энэ хүн тэр үед АН-ыг даргагүй сонгуульд оруулна гэж байсан хүн.

Би 20 жилийн өмнө тагнуулын байгууллагын зүгээр л гүйцэтгэх ажилтан байсан. Дараагийн улс төр мөр надад ёстой сонин биш байсан. Би бол тангаргаа өргөсөн цэрэг хүн. Монголд асуудалтай байсан хүнийг олж ир гэсэн. Олж ирсэн юм шиг байгаа юм. Түүнээс бус Б.Хурц гэдэг хүн хувиараа хүн хулгайлаад аваад ирнэ гэж байхгүй шүү дээ.

Дараагийн дугаарт Германы тал бас өөрсдөө гаргаж өгсөн. Доктор Фицше гэж хүн байсан. Тэгээд гаргаж өгсөн. Тэр үед баривчилгаа явагдаж авчирсан болохоос хүн хулгайлж авчирсан юм бол байхгүй.

Тухайн үед хүн авчирсан үйл ажиллагааг олон улсад гайхагдахаар шилдэг операци болсон гэж зарим хүмүүс ярьж, бичиж байсан санагдана.

Мэдэхгүй ээ. Цаасан малгай байх.

Хууль, шүүхийн байгууллагыг улстөрөөс хараат байлгахын тулд юу хийх ёстой вэ?

Манай АН-ынхан дөнгөж сая яг яриад сууж байлаа л даа. Хууль санаачлах л зүгээр болов уу?

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс шүүхэд нөлөөлөх зүйл байдаг уу?

Хуулин дээрээ бол шүүх хараат бус гэж байгаа.Хараат бус, тийм үү. Гэвч бодит байдал хэцүү. Тэгээд шүүгчдийг хулгайч болгоод л. Шүүх засаглал бол барьцаалагдсан юм шиг харагдаад байгаа юм. Яг үнэндээ бол барьцаалагдсан болоод шүүхийн шийдвэрүүд ийм сонин гараад байх шиг байна. Мөн үү?

Ний нуугүй хэлэхэд бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Манай Х.Баттулга Ерөнхийлөгчөөс хойш, 2017 оноос хойш тийм болчихсон шүү дээ. Тэр бол бодитой үнэн. Бүх хүмүүсийг харлуулаал, муухай харагдуулаал, гэтэл шүүх өмхийрсэн байсан уу гэвэл үнэн юм байна. Бид нар түүнийг мэдэрдэггүй байж. Тэгээд энэ уул уурхайн асуудлууд, түрүүний ярьж байгаагаар төсөв томорсон асуудлууд, ийм том, том юмнууд шийдвэр гаргаж байхад тэр яригдаад байгаа шүүхийн асуудлууд, зарим нэг нь хөөрхий 461-т өөрийгөө боомилсон энээ тэрээ гээд эргээд та нар болсон үйл явдлуудаасаа хар. Өөрсдөө дүгнэлт хий. Энэ бодитой юмнууд чинь эргээд харахаар үнэхээр но-той байсан уу гэвэл байсан. Одоо ч байгаа юмуу мэдэхгүй.

Прокуророос УИХ-ын хэд, хэдэн гишүүдийг татах асуудлыг гаргаж тавьлаа. Тэд үнэхээр сайн ажиллаж байна уу? эсвэл бас улстөрийн нөлөөгөөр эдгээрийг хийж байна уу? Та юу гэж харж байна вэ?

Прокурорыг буруутгах юм байхгүй. Сайлах ч юм байхгүй. Яагаад гэвэл үүн дээр юу харагдаж байна вэ гэвэл бид нарын үед ч гэсэн УИХ-ын гишүүдийн асуудлыг ярьдаг байсан. УИХ-ын гишүүдийг яаж татах вэ гээд л. Тэгэхэд нэг юм байдаг юм. УИХ-ын гишүүн хүн үйлдэл дээрээ баригдсан бол гэж манай хуулин дээр байдаг юм. Гэтэл үйлдэл хийсэн юм нь нотлогдох юм уу, үгүй юмуу. Нөгөө талаас манай хууль чинь их балай юм байхгүй юу. Бичлэг бариад нотлох баримт гээд шүүх дээр аваачихаар энэ чинь прокурорын зөвшөөрөлгүй хийсэн бичлэг болохоор нотлох баримт биш гэж, жишээлбэл ийм амьдралгүй хуулиуд байдаг байсан. Одоо тэрийгээ засаж залруулаад явсан байх. Прокурорын зөв. Дахиад л зарчим шүү дээ.

Өмнөх М.Энх-Амгалан прокурор нь хөөрхий “Шударга үнэн энэ танхимаас эхлэх ёстой шүү” гээд хэлсэн бичлэг яваад л байдаг шүү дээ.

Б.Жаргалсайхан прокурорыг нэмж оруулж ирэх ёстой гэж би харж байна. Гэтэл бас нөгөө тал нь жишээлбэл Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар хоёрыг хоёуланг нь аваад явчихбал Өмнөговь төлөөлөлгүй болчих гээд байна, тийм үү. Ингээд өрөөсгөлтэй л дээ. Манай намынхны ярьж байгаагаар сүүлдээ татварын асуудал ч болж байх шиг. Бүү мэд. Үнэхээр гуя дагаад хүзүү болчихсон юмуу. Үнэхээр тэр хүн том асуудал үүсгэчихсэн байсан юм уу.

Маш олон асуудал шүүх дээр очоод шийдэгдэхгүй уддаг шүү дээ. Энэ асуудлыг та юу гэж хардаг вэ?

Хуулиа өөрчлөх хэрэгтэй. Х.Нямбаатарын хийгээд байгаа хууль чинь наадах чинь шүү дээ. Ер нь хуулийн хугацаанууд байдаг байхгүй юу. Прокурор дээр тэдэн жил, шүүх дээр тэдэн жил гээд л хугацаа хожоод л улаан цагаан явагддаг юмнууд байсан. Үүнийг Х.Нямбаатар сайд овоо засаад байх шиг байна.

Ардчилсан Намд сүүлийн 2 жилийн хугацаанд болсон үйл явдлуудад та ямар дүгнэлт хийж байна вэ?

АН-ыг самарч байгаа ганц л хүн байгаа шүү дээ. Бүгдээрээ л мэдэж байгаа. 2017 оноос хойш тэр хүн самарлаа.

Тэгээд бид нар ингээд хуваагдаад сууж байна. Тэр кино нь дуусаагүй байж байгаад одоо нэг юм дуусч байх шиг байна. Гэрчилгээг нь өгөх шиг боллоо. Хэн нэгэн намын гэрчилгээг сэйфэндээ хийчихээд хэрэгтэй, хэрэггүй юм тулгаад, шантаажлаад байна гэдэг бас л ёс зүйгүй бөгөөд тэр дундаа улс төрийн намд бол хамгийн хогийн асуудал. Дахин хэлье, ёс зүйгүй. Тэр хүний хувийн компаний ажил биш шүү дээ. Үүнийг бид нар хатуу ойлгох хэрэгтэй. Иймэрхүү юмыг цаашид гаргуулахгүй байх хэрэгтэй.

АН цаашдаа яаж ажиллах хэрэгтэй байна вэ? УИХ-ын 2024 оны сонгууль ч дөхчихлөө...

Ер нь бүх юм ил тод, үнэн байх ёстой. Иргэдийн бухимдал ерөөсөө тэр л байна. Иргэд намуудыг хоорондоо ялгаагүй гээд ярьдаг. Аль нам нь худлаа ярьж байна, аль нам нь бага худлаа ярьж байна гэдэг л асуудал байхгүй юу. Одоо баахан бүтэхгүй юм худлаа амлаж гарч ирээд яах юм бэ, баахан поп-ууд л байдаг. Дэлхийгээр нэг ийм “поп” өвчин гарчихсан байна. Бүтэхгүй зүйл хүмүүст амладаг байдлаа л болих хэрэгтэй.

Ярилцсан Ч.Явуухүү

Sonin.mn

Арслан цолны хүндэтгэлд арслан цолтон түрүүллээ
Арслан цолны хүндэтгэлд арслан цолтон түрүүллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.