ИЗНН-ынхан “хэлд оров”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 53 секунд
ИЗНН-ынхан “хэлд оров”

ИЗНН-ынхан “хэлд оров”



Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАН-ын дарга М.Энхболд нарт хандан мэдэгдэл гаргасан байна. Тэд мэдэгдэлдээ “Бидний байгуулж буй нийгэм нь хувь хүний эрх чөлөө, хууль ёс ноёлсон тогтолцоо болохоос өнөөгийнх шиг нам, эсвэл бүлэглэлийн эрх ашиг бүхний дээр заларсан хэв ёс биш билээ. Төрийн албан байгууллага нь мэргэшсэн албан хаагчиддаа байдгийг умартсан зарим сайд, төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг хомроглон халж, өөрсдийн төрөл садан, намынхаа хүмүүсээ томилж, ард түмний төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаа бусармаг үйлдлийг Иргэний Зориг ногоон нам эрсэсэргүүцэнэ хээмэдэгдэж байна. Улс орноо хямралаас гаргахын төлөө олгогдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрлөх атал халаа сэлгээ хийх нэрийдлээр ард түмнийхээ баялаг руу шунагч Засгийн газрын гишүүддээ яаралтай хариуцлага тооцож, хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдыг эргүүлэн томилон, Монгол төрийг хохиролгүй болгохыг шаардаж байна” гэжээ.

Тэдний мэдэгдэлээс харахад тус намынхан “хэлд оржээ”. Уг нь Засгийн газарт хамтарч орчихоод намын дарга С.Оюун нь сайдын суудалд тухалсан тэр үед ИЗНН-ынхан чимээгүй л байдаг байв. Харин энэ удаа нөхцөл байдал өөрчлөгдсөн учир тэд ийн дуугарч эхэлж буй бололтой. С.Оюуны удирдаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэрийг өөрчилж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайдаар томилогдон ажиллаж байгаа. Тус яамны ажилтнуудыг халж байна гэж үзсэн учир С.Оюун дараах мэдэгдэлийг гаргаж байгаа болов уу. Дургүйцлээ ч илэрхийлж, Засгийн газрын гишүүнд хариуцлага хүртэл тооцохыг сануулжээ.

Эрх мэдэлтэй, албан тушаалтай байхдаа дуугарч болдоггүй, харин албан тушаалаа өгчихөөрөө дуугардаг улстөрчид олон. Үүний тод жишээ нь ИЗНН-ынхан байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайдын суудалгүйгээр хамтарч байгаа нам бол ИЗНН. Тэдэнд сайдын суудал олдоогүй. Харин үүнийхээ оронд дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын суудлыг авахаар тохиролцсон юм. Ийм болоод ч тэр үү, тус намынхан улстөржилтөө Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох саналаар эхэлж буй бололтой.

Иргэний Зориг ногоон намынхан саяхан их хурлаа хийж, нам нь гурван даргатай болсон. С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нар тус намыг удирдаж байгаа. ИЗНН-ын хувьд нэг хүний нам гэсэн тодотголтойгоор 15 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Учир нь уг намыг С.Оюун 15 жилийн турш удирдаж, өөрөө л УИХ-ын гишүүн, сайд байсаар ирсэнтэй нь яахын аргагүй холбож ойлгодог. Энэ удаа намын даргын асуудлыг ярихад тэрбээр “сонгууль дөхөж буй учир намын даргаа өөрчлөх хэрэггүй байх” гэх утгатай үгсийг хэвлэлээр дамжуулж хэлсэн удаатай. Энэ нь түүнийг албан тушаалаа өгөх сонирхолгүй байгааг нь харуулж байна. Ямартай ч тэд “хэлд орж”, хамтарч ажиллаж байгаа Засгийн газрын гишүүнээ шүүмжилж эхлэв. Учир нь тэдний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас тэр.

Ц.Цацрал        

Эх сурвалж: Zaluu.com

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Ирэх жилүүдэд 150мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Ирэх жилүүдэд 150мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.