Үерийн улмаас Луврын музейг хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд
Үерийн улмаас Луврын музейг хаалаа

Үерийн улмаас Луврын музейг хаалаа

Европын өмнөд хэсгийн хотуудад хүчтэй аадар бороо орсоноос Франц улс онцгой байдал зарлалаа. Дөрвөн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Сена мөрний усны түвшин 5 метрээр дээшлэн үерлэсэн нь үүний шалтгаан болжээ. Улмаар урлагын үнэт бүтээлүүдийг үерээс хамгаалахын тулд Парис хот дахь Луврын музейг түр хугацаагаар хаасан байна. Үерээс хамгаалахын тулд Луврын музейн ажилчид 72 цагийн турш газар доор хадгалагддаг урлагын бүтээлүүдээ аюулгүй газар руу зөөжээ.
 
Хэдийгээр тус музейн газар доорх урлагын танхимууд нь ус нэврүүлдэггүй хана, хаалгатай ч болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байснаас уг арга хэмжээг авчээ. Одоогоор Францын 26 хотод аюултай нөхцөл байдал үүсч аврах багийнхан 5500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Гудамж талбай үерт автаж, сургуулиуд бүгд хаалгаа барьж, амьд үлдсэн хүмүүс дээврийн давхартаа толгой хорогдож байгаа юм. Францын цаг уурын мэргэжилтнүүд "Хамгийн сүүлд 1910 онд орсон борооны улмаас Сена мөрөн 8.60 метрээр дээшилж үерлэсэн тохиолдол байдаг. Үүнээс хойш болсон хамгийн их бороотой сар байна" гэж мэдээллээ. Францаас Украин хүртэл буюу төв Европын орнуудаар орж байгаа аадар бороо энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Иймээс дэлхийн аялал зугаалгын төв болсон Франц орноор нэг хэсэгтээ зорчих боломжгүйд хүрчээ.
Улстөрчид ШЕЗ-д өөрийн хүмүүсээ сойсон уу
Улстөрчид ШЕЗ-д өөрийн хүмүүсээ сойсон уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.