Улстөрчид ШЕЗ-д өөрийн хүмүүсээ сойсон уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 51 секунд
Улстөрчид ШЕЗ-д өөрийн хүмүүсээ сойсон уу

Улстөрчид ШЕЗ-д өөрийн хүмүүсээ сойсон уу

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах асуудал ихээхэн маргаан дагуулж байна. Нэр нөлөө бүхий энэхүү сонгон шалгаруулалтад 29 хүн өрсөлдөж, Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтаар Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг нарын зургаан хүнийг сонгоод байгаа. Шуудхан хэлэхэд өрсөлдөгч зургаан хүнийг улстөрчид сойсон гэх хардлага байдаг.

Үүний цаана ямар их эрх ашиг, улс төрийн хонжоо нуугдаж байгааг нийгэм, улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдлаас бэлээхэн харж болно. Үндсэн хуульд зааснаар бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүгч бус хүн байх ёстой ч нэр дэвшигчдийн дийлэнх нь шүүх хүчний байгууллагад ажиллаж байсан, ямар нэгэн хэмжээгээр шүүхэд ойр хүмүүс орж ирсэн нь шүүмжлэл дагуулж байна. Үүгээр зогсохгүй хувьдаа хуулийн фирмтэй, хуулийн байгууллагаар шалгагдаж байсан, урьд өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан хүмүүс гэдгийг тал талаас онцлох болов. Энэ мэт асуудал олон байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав. Энд бол бодлого ярьдаг, хуулийг утгаар нь хэрэгжүүлэх, Үндсэн хуулиа дээдэлдэг хүмүүс сонгогдох учиртай гэдгийг УИХ-ын гишүүд болон салбарын сайд нь хэллээ.

Тэгвэл нэр дэвшигч Н.Баасанжав гэхэд хувьдаа хуулийн фирм ажиллуулдаг нь шууд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь харагдана. Хардахаас өөр аргагүй үйл явц өрнөж байна. Тэднийг сонгон шалгаруулах нээлттэй сонсгол хийж, УИХ-ын зарим гишүүн болон салбарын сайд тэдэнтэй илэн далангүй ярилцаж, болох болохгүйг хэлэлцсэн ч бүгд л “нэрээ татахгүй” хэмээн дайрав.

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нэр дэвшигч Р.Онончимэгт хандан, “Та Монголын наториачдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр шалгагдаж, энэ хэрэг нэг талдаа ч гараагүй байхад дээшээ дэвшиж болохгүй” гэх утга бүхий үгийг хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сандагсүрэн “Р.Онончимэгтэй холбоотой хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн талаар маш олон хүнээс санал, гомдол ирүүлж байна. Нэрээ татах хүн байна уу” гэх мэтээр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд ихээхэн анхаарсан.

Асуулт асуусан гишүүн бүгд шахам “Та нарын ар талд хэн байдаг юм” гэдгийг асууж байв. Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэр дэвшигч Н.Баасанжавт хандан “Бид дээд суруулийн нэг шалгалтад багш нар аргалах гээд дэвэн дэлхийн юм хамж яриагүй шүү. Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид Шүүхийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярих байтал жорлон яриад хэдэн минут авлаа. Энд ирсэн хүмүүс бүгд цаг нартай. Бодлого ярих ёстой” хэмээсэн. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын хүмүүсийг харлуулах гэсэн дайралт илтэд цацагдах болов. Зөвхөн өрнөж байгаа процессоос харахад нэр дэвшигчдийн зүгээс ихээхэн ашиг сонирхол байна. Нэр дэвшигчдийн ар талд ямар том дэмжлэг, эрх ашиг нуугдаж байгааг давалгаалж байгаа мэдээллээс шууд харж болно. Х.Нямбаатар Үндсэн хууль, шүүхийн шинэчлэлийн төлөө УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга байхаасаа ажилласан салбарын сайдын хувиар тэдний томилгоонд анхаарал хандуулж, болохгүйг шүүмжилсэн л хэрэг. Ийм эрх нь ч байгаа.

Ерөнхийдөө нэр дэвшигчид маань гишүүн болохоосоо өмнө нийгэмд нэр нүүрээ барчихлаа гэх үгийг ч гишүүд хэлж байсан. Улс төр, бизнесийн бүлэглэлийн санаархал, тэдний гар хөлүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санаархаж байна гэх мэдээлэл ч цацагдах болов. Өдгөө тунаж үлдээд байгаа зургаан хүнээр жишээлэхэд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн нь харагдана. Шүүхийн ерөнхий зөвлөл эртнээсээ сайн нэртэй яваагүй байгууллага гэхэд хэтийдэхгүй. Эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын ажлыг давхар гүйцэтгэж байгаад Улсын дээд шүүхийн харьяанд очсон ч шүүгчдийн танил тал, гэр бүлийн хүмүүс очих болсон гэдэг. Энэ үед хууль шүүх завхарч байсан даа. Хонгил ч эндээс үүсэлтэй гэж болно. Тиймээс бие даасан байхаар тусад нь байгуулсан ч шүүхийн системтэй зөрчилдөж ирсэн гээд амаргүй замаар гучаад жил явж өнөөдрийн шийдэлд хүрээд байгаа. Гэвч эхнээсээ ашиг сонирхлын зөрчилтэй болон хууль журмаа зөрчсөн нөхдийг шалгаруулан оруулж ирснийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэгэхээр сонгон шалгаруулах ажлын хэсэгт учир байж болох юм. Нэр дэвшигчдийг харж байхад сонгон шалгаруулах ажлын хэсэгт хэн нэгэн эрх мэдэл бүхий улстөрч нөлөөлсөн болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нь үнэхээр хууль сахиулагч, ард түмний төлөөлөл юм бол зургаан нэр дэвшигчийг УИХ-аар дэмжихгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл шүүгч бус гишүүд ард түмний төлөөллийн дээд байгууллага сонгож байгаа гэсэн үг. Тодотговол, “Шүүхийн тухай хууль”, тэр дундаа Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн байгуулах тухайд дөрөв дэх удаагаа хууль батлаад ийнхүү шинэ хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох гэж хууль бус нөхдийг оруулж ирээд байгаа хэрэг.

Tumen.mn

Б.Жаргалсайхан:
Б.Жаргалсайхан: "60 тэрбум"-ын Ц.Сандуйд хэлэх үг!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.