“Манайхаан маскаа зүүе” аяныг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
“Манайхаан маскаа зүүе” аяныг эхлүүллээ

“Манайхаан маскаа зүүе” аяныг эхлүүллээ

 

mackaaМонгол улсын хэмжээнд улаанбурханы өвчний сэжигтэй тохиолдолд “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн статистик мэдээллээр 3546 тохиолдол бүртгэгдэж, үүнээс их дээд сургуулийн оюутан залуусын хувьд 506 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

        Иймд Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, НАМЗХ-ны дэргэдэх Эрүүл-Монгол клуб хамтран Олон улсын Unicef байгууллагын дэмжлэгтэйгээр  “Манайхаан маскаа зүүе” аяныг МУИС-ын оюутны 1, 2, 6 дугаар дотуур байр, МУБИС-ын оюутны 2 дугаар байр, Хөгжим бүжгийн коллежийн байр болон Зүүн бүсийн азийн оюутын нэгдсэн чуулган зохион байгуулах гадаад, дотоодын оюутан залуусын төлөөлөл зэрэг нийт 250 гаруй оюутан залуусд улаанбурханы өвчний талаар, урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөлгөө, сургалт, уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулан ажиллаа.

        Тус арга хэмжээний үеэр Шадар сайдын орон тооны бус зөвлөх, НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга үүссэн нөхцөл байдалтай танилцаж, хүний их эмч Х.Бат-Ирээдүй, Эрүүл-Монгол клубын тэргүүлэгч гишүүн Н.Мөнхбат тухайн өвчний талаар болон оюутан залуусын дунд тохиолдож буй өвчин эмгэгийн талаар зөвлөлгөө өгч  холбооны зүгээс залуучуудад амны хаалт болон урьдчилан сэргийлэх чиглэлээр зурагт хуудсыг тараалаа.

        Дашрамд хэлэхэд тус арга хэмжээг Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа дэмжин оролцож байгаа ба оюутын залуусын дунд өвчний тархалт ихэссэнтэй холбоотой олон талд арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

     Тухайн өвчний үед хүний биед дараах шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд: Өндөр халуурах, ханиалгах, нүд улайх өвдөх, хамраас нус гоожих, нүүрнээс эхлэн бүх биеэр толбот-гүвдрүүт тууралт гарах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин өвчнөөс сэргийлэхийн тулд Дархлаа дэмжих, сайн унтаж амрах, илчлэг ихтэй хоол хүнс, А амин дэм, бусад витамин хэрэглэх, амны хаалт тогтмол хэрэглэх, өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаарын сэлгэлт хийх, дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах зэрэг арга хэмжээг авна.

         Мөн НАМОХ-ны зүгээс Эрүүл-Монгол-Оюутан хөтөлбөрийг эхлүүлэн оюутан залуусын эрүүл мэндийн асуудалд бодитой асуудлыг дэвшүүлэн ажиллахаар болжээ. Тус “Манайхаан маскаа зүүе” аян цаашид үргэлжлэн оюутны дотуур байруудад ажиллах юм байна.

 

Эх сурвалж: www.photonews.mn
Дасгалжуулагч С.Мөнхсүх Олимпын хүрэл медальт Б.Болортуяаг ятгаж байж дэвжээнд нь үлдээжээ
Дасгалжуулагч С.Мөнхсүх Олимпын хүрэл медальт Б.Болортуяаг ятгаж байж дэвжээнд нь үлдээжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.