Дасгалжуулагч С.Мөнхсүх Олимпын хүрэл медальт Б.Болортуяаг ятгаж байж дэвжээнд нь үлдээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
Дасгалжуулагч С.Мөнхсүх Олимпын хүрэл медальт Б.Болортуяаг ятгаж байж дэвжээнд нь үлдээжээ

Дасгалжуулагч С.Мөнхсүх Олимпын хүрэл медальт Б.Болортуяаг ятгаж байж дэвжээнд нь үлдээжээ

Арлын орныг итгэл, сэтгэл дүүрэн зорьсон манай баг тамирчдын сүүлч эх орондоо ирээд байна. Тэгвэл Токиогийн олимпын медалын тоог нэгээр нэмсэн хүн бол чөлөөт бөхийн 53 килограммд хүч үзсэн ОУХМ Б.Болортуяа билээ. Хүрэл медалийн эзэн болсон Х.Болортуяа хэдхэн жилийн өмнө Дүүргийн аварга болж, алдрын замналаа эхлүүлж байжээ. Амжилттай яваа тамирчны ар талд сайн багш, дасгалжуулагч байдаг бөгөөд түүнийг чөлөөтийн дэвжээнд анх тосон авсан хүн бол багш, дасгалжуулагч С.Мөнхсүх юм.

Тиймдээ ч С.Мөнхсүх багш “Б.Болортуяаг олимпын дэвжээнээс медаль авахад нь уйлчих гээд болсонгүй” гэж байсан. Арга ч үгүй, өөрийнх нь хөлс хүчээ гарган сургасан шавь нь дэлхийн дэвжээ, тэр тусмаа олимпын дэвжээнээс медаль авна гэдэг багш, дасгалжуулагчийн хувьд хамгийн том баяр байдаг.

Ийнхүү С.Мөнхсүх багш хэлэхдээ “Энэ амжилтыг би эхлэл гэж харж байна. Анх Б.Болортуяа, бас хэдэн охин над дээр ирж байсан. Ингээд хоёр жил орчим чөлөөт бөхөөр хичээллэж байгаад жүдо рүү буцна гэсэн. Тэгэхээр нь аав ээж рүү нь ярьж бүгдийг нь цуглуулаад жүдо руу орвол дахиж буцах аргагүй шүү гэж тайлбарлаж хэлсэн. Ингээд аав ээжтэй нь зөвлөж байж чөлөөтийн дэвжээнд нь үлдээж байлаа” хэмээн ярьсан нь бий. Эндээс харахад сайн багш, дасгалжуулагч гэдэг өөрөө амжилтын үндэс байдаг бөгөөд ирээдүйд чухам ямар чиглэлд барилдах, хэрхэн амжилт гаргах талаар ч эртнээс таньж мэддэг гэдгийг эндээс харж болно. “Багшийн эрдэм шавиас” гэдэг дээ.

Тэгээд ч багш нь ОУХМ Х.Болортуяагийн авьяас, чадварыг эртнээс таньж мэдэж байсан учраас ятгаж байж дэвжээнд нь үлдээсэн хэрэг.

Эх сурвалж: Түмэн.мн

Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа
Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.