Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нарын эмэгтэйчүүд дэд сайд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нарын эмэгтэйчүүд дэд сайд болно

Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нарын эмэгтэйчүүд дэд сайд болно

нийтлэсэн Admin

527-141836367310841375_1502347570053960_1768582467_nЧ.Сайханбилэгийн удирдсан  Засгийн газар  гарагт өнгөрсөн Мягмар гарагт албан ёсоор бүрэлдсэн.
Тэгэхдээ улс төрийн томилгоо хийгдэж хараахан дуусаагүй  байгаа. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ирэх Даваа гарагт дэд сайдуудыг тодруулж дуусах аж.
Намууд ч дэд сайдаар ажиллах улс төрчдийнхөө нэрсийг урьдчилсан байдлаар гаргасан байна.
Засгийн газрыг хамтран байгуулсан намуудын гэрээнд зааснаар Ардчилсан нам 5  дэд сайд, МАН-  долоон дэд сайд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурван дэд сайд, ИЗНН- нэг дэд сайдын тус тус квоттой.

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт дэд сайд нарыг сөөлжүүлж томилохгүй байх санал хүргүүлсэн ч  АН-ынхан хүлээж аваагүй аж. Ингэснээр сайд нь Ардчилсан намын хүн бол дэд сайд нь МАН-ынх, сайд нь МАН-ынх бол дэд сайд нь МАХН-ынх байхаар болжээ.

МАН энэ удаад  эмэгтэйчүүдээ дэд сайдад түлхүү нэр дэвшүүлэхээр болсон байна. Тодруулбал “Бишрэлт” группын Ерөнхийлөгч, НАМЗХ-ы дэд Ерөнхийлөгч  Б.Ундармаа, Нийслэлийн НАМЭХ-ы тэргүүн, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Саранчимэг, УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэлийн албаны дарга М.Оюунчимэг, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нар дэд сайд болох нь нэгэнт тодорхой болжээ. Мөн дахин 1-2 дэд сайд нь ч эмэгтэй хүн байж магадгүй тухай эх сурвалж өгүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Л.Гансүхийг яллачихлаа, ЗГ-тай холбоотой бусад хэргүүдийг яах вэ
Л.Гансүхийг яллачихлаа, ЗГ-тай холбоотой бусад хэргүүдийг яах вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.