Э.Одгэрэлийг 2000 оны эхээр янз бүрийн шоу, хүлээн авалтыг алгасдаггүй гэж шар хэвлэлүүд бичдэг байлаа. Тэгтэл өдгөө моодноос гараагүй Э.Одгэрэл гадны томчуудыг ирэхэд Монголын улстөрчидтэйгээ хамт угтаж, нүдийг нь хучирладаг болжээ.
Энэхүү зураг өнгөрсөн зуны патиар аж. Тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, тэр үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гадны зочноо Монгол гэрт тухлуулж, зугаалуулах үеэрээ Э.Одгэрэл нарын топуудыг дагуулан явсан байна. Ер нь ганц энэ биш, гадна, дотны томоохон уулзалт, хүлээн авалтад Э.Одгэрэлийг улстөрчид маань урьж залах болсон гэнэ лээ шүү.
Гэвч зорилго нь юу юм бол оо. Э.Одгэрэл улстөрд тэгтэлээ хэрэг болоо юу, эсвэл манай улстөрчид гадны зочдоо сайхан хүүхнээр “дайлдаг” заншилтай бол оо юу. Ямартай ч Э.Одгэрэл улстөрчидтэй мөр зэрэгцэж, нууцхан буйдхан газар гадна, дотны томчуудын нүдийг хужирладаг болжээ.
Эх сурвалж:Mongolcomments.mn