Х.Тэмүүжин: Бүгд “төмсөгдүүлчихсэн” юм шиг л сууж байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Х.Тэмүүжин: Бүгд “төмсөгдүүлчихсэн” юм шиг л сууж байдаг

Х.Тэмүүжин: Бүгд “төмсөгдүүлчихсэн” юм шиг л сууж байдаг

 

temuujinЧуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү сонсголын тухай хууль нь Хууль тогтоох сонсгол, хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрөлтэй юм байн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд санал бодлоо солилцож байв. Тэр дундаа томилгооны сонсгол гэсэн хэсэгт гишүүд байр сууриа илэрхийлж байлаа. Тэрээр ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ “УИХ-ын гишүүд ямар ч хууль бус томилгоо явж байхад нэг нь ч үг хэлэлгүй бүгд “төмсөгдүүлчихсэн” юм шиг л сууж байдаг. Тэр битгий хэл ямар ч эрх зүйн мэргэжлийн биш хүн шүүгчээр томилогдоод явж байсан. Тэгж дуугүй сууж өнгөрөөчихөөд дараа нь ханцуйндаа бүгд өөр зүйл ярьдаг. Нэгэнт та нар хууль бус томилгоо явж байхад юу ч хэлж чадахгүй болохоор чаддагаар нь ард иргэдийг үг хэлэг гээд ийм хуулийн төсөл боловсруулсан гэж бодож байна” хэмээв.

Чуулган үргэлжилж байна…

Эх сурвалж: Шуурхай.мн 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:  БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭХГҮЙ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН: БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭХГҮЙ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.