С.Баяр: Улс төр талаасаа МАН-ын даргын хийж буй энэ үйлдлийг ихээхэн эрсдэлтэй хэмээн харж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
 С.Баяр: Улс төр талаасаа МАН-ын даргын хийж буй энэ үйлдлийг ихээхэн эрсдэлтэй хэмээн харж байгаа

 С.Баяр: Улс төр талаасаа МАН-ын даргын хийж буй энэ үйлдлийг ихээхэн эрсдэлтэй хэмээн харж байгаа

Засгийн газар 2023 оныг авилгатай тэмцэх жил болгон зарласан. Үүний хүрээнд "5Ш" ажиллагааг явуулахаа мэдэгдэж,

Шилэн ажиллагааны хүрээнд төрийн оролцоо бүхий тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгон зарлаж байгаа билээ. Мэдээлэл ил болж буйтай холбогдуулан олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан асуудлууд хөвөрч буй. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Сангуудын учрыг олох цаг болсон. Улс төр талаасаа МАН-ын даргын хийж буй энэ үйлдлийг ихээхэн эрсдэлтэй хэмээн харж байгаа. Нэг талаас өөрт ашигтай байсан сонгуулийн системийг сольж байна. Бусад нам орж ирэх боломжтой системийг мэдсээр байж оруулж ирж байна шүү дээ. Нөгөө талаас сонгууль болох гэж байхад олон сангийн үйл ажиллагааг ил болгож буй нь эргээд иргэдийг бухимдахад хүргэж байна. Улс төрийн тактик талаасаа эрсдэлтэй санагдаж байгаа боловч алсын стратеги талаасаа маш зөв гэж харж байна" гэлээ.

Ховдод цементийн үйлдвэр барих ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна
Ховдод цементийн үйлдвэр барих ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.